Б.ЭНХБАЯР: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ НУУЦЫГ ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГЫГ ХӨНДӨХГҮЙ

2023-10-10  

МАН-ын бүлгийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт,  Монгол Улс, Франц улсын хооронд ураны салбарт хамтран ажиллахыг хэлэлцэж дэмжив. Хоёрдугаарт, 2024 оны төсвийн төсөл хэлэлцэж  батлах нь зүйтэй гэж үзлээ. Гуравдугаарт, Хүүхэд гэр бүлийг хамгаалах, түүний эрхзүйн орчныг боловсронгуй болгох талаар асуудлыг хэлэлцэж, хэд хэдэн хуулийн төслийг дэмжив. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “ Өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд намайг дуудаж шуурхай даалгавар өгсөн. Хүүхэд, бага насны хүүхдийн эсрэг үйлдэх гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах багц хууль тогтоомжийн төслийг яаралтай боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих үүрэг өгсөн.  Уг хуулийн төслийг урьдчилсан байдлаар МАН-ын болон АН-ын бүлгийн хуралдаанд танилцууллаа. Уг багц хуулийн төслийн хүрээнд дөрвөн асуудал тусгасан. Нэгдүгээрт,  Ялын бодлого чангатгахтай холбоотой Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн төсөл, хоёрдугаарт, Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулах, гуравдугаарт, гэр бүлийн шүүх байгууллагатай холбоотой шүүх байгуулах тухай хуулийг өргөн барина. Дөрөвдүгээрт, Шүүх байгуулах хуультай холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн өөрчлөлтийг өргөн барих гэсэн дөрвөн багц асуудлын хүрээнд холбогдох  хууль тогтоомжийн төслийг боловсруулсан.

 Урьдчилсан байдлаар Эрүүгийн хуульд бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг үйлдсэн, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хугацаа 20 жил байгааг 30 жил болгох. Хоёрдугаарт, хүнийг  алах гэмт хэргийн бүрэлдэхүүнд бага насны хүүхэд алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг,  хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй. Гуравдугаарт,  хүнийг алах  гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, бага насны хүүхдийг алах, хүчиндэх,  бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт холбогдсон ялтанг хорих хугацаанаас өмнө суллахгүй.Дөрөвдүгээрт, бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгох.  Тавдугаарт зарчмын зөрүүтэй санал оруулна. Манай улсын эрх зүйн тогтолцоо 1984 оны Эрүүгийн хуулиас хойш өөрчлөгдөөгүй бага насны гэх ангилал 14 нас хүртэл байна. Үүнийг 16 нас болгон нэмэгдүүлэх өөрчлөлт оруулах  саналыг дэвшүүлж байгаа юм.

Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа  арав гаруй гэмт хэргийн 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байсан бүх гэмт хэргийн ялын бодлого чангарч байна. Тухайлбал, 14-16 насны хүүхдийг алах гэмт хэрэгт 8-15 жил оноодог байсан бол 12-25 болж бүх насаар хорих ялтай болно. 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт  одоогийн Эрүүгийн хуулиар 5-10 жил байгааг 12-15 буюу бүх насаар хорих. Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол 1-5 жил байгааг 2-8 жил болгож, тэнсэн харгалзах ял олгохгүй.  14-16 настай хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг үйлсэн хэрэгт 2-8 жил оногдуулж байгааг 12-20 жил буюу бүх насаар нь хорих  ялтай болно. Хүчээр бэлгийн харилцаанд орох хэргийг гэмт хэргийн хүнд ангилалд оруулж, 2-8 жилийн ял оногдуулж,  гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тэнсэн харгалзах ял оногдуулахгүй. Гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг 16 нас хүрээгүй байхад бэлгийн харьцаанд орсон бол 8-15 жил байгааг 12-25 жил эсвэл бүх насаар нь хорино.

Тав дахь багц асуудлын хүрээнд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан бол ялын бодлогыг чангатгана. Ингэхдээ одоо байгаа хүчин төгөлдөр байгаа хуульд үйлчилж буй иргэн, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хүлээх хариуцлагыг хөндөхгүй. Зөвхөн мөрдөн байцаагч гүйцэтгэх ажилтан, прокурор, өмгөөлөгч, шүүгч зэрэг мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны бүрэн эрхийн хүрээнд танилцсан хадгалж байх үүрэгтэй этгээдээс задарсан бол ялын бодлогыг чангатгана. Үүнд, торгох ялыг халж, 1-5 жилийн хорих ялтай болгож, нууц задруулсан  төрийн албан хаагчийг нийтийн ажил хийх эрхийг насаар нь хасна. Зургаа дахь багц  хуулийн хүрээнд , согтоогоор тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн ангилалд өөрчлөлт оруулна. Согтуугаар жолоо барьсан бол зөрчил гэж үзэхгүй, гэмт хэрэг гэж үзнэ" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?