АВЛИГАЧИД "УРАМШУУЛАЛ"-ГҮЙ ХОРИГДОНО

2023-10-19  

УИХ-аар Засгийн газраас орж ирсэн Эрүүгийн хуулийн өөрчлөлтүүдийг яаралтай горимоор хэлэлцэж байна. Энэ удаагийн Эрүүгийн хуулийн өөрчлөлтүүдийн зорилго нь хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангалахад оршиж байгаа юм. 

Тэгвэл энэ дунд бас нэг томоохон асуудал шийдэгдэхээр явж байна. Тэр нь авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэн нөхдүүдийг хүүхдийн эсрэг гэмт хэрэгтнүүдийн адилаар хугацаанаас нь өмнө суллахгүй болох гэж байна. Өнгөрсөн долоо хоногт, 2023 оны аравдугаар сарын 13-нд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан хуулийн өөрчлөлтүүдийн үзэл баримтлалд энэ талаар “...Авлигатай тэмцэх бодлогын хүрээнд Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэргээр ял шийтгэгдсэн ялтныг хорих ялаас хугацаанаас нь өмнө суллахгүй байх асуудал тулгарч байна. Дээр дурдсан хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулна. 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэргийг үйлдсэн ялтныг хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоохгүй байх зохицуулалтыг тусгана” гэжээ. 

Ер нь бол “...Хугацаанаас нь өмнө суллана” гэдэг бол урамшуулал л аж. Яагаад гэхээр  ял шийтгүүлэн хоригдож буй хүн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулсан. Мөн ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргалгүй, таван жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг, 5-12 жил бол гуравны хоёроос доошгүйг, 12-20 жил бол дөрөвний гурваас доошгүйг  биеэр эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болдог хуультай.  Хорих ялаас хугацаанаас нь өмнө суллахдаа эдлээгүй үлдсэн ялын хугацаатай тэнцүү хяналтын хугацаа заахаар хуулиар зохицуулжээ. Тэгвэл энэ өдрүүдэд УИХ-ын хэлэлцэж буй төсөл батлагдвал авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд “...Хохирлоо төлсөн”, “...Зан байдлаа зассан”, “...Нийтэд аюулгүй болсон”, “...Хоригдож байхдаа хүмүүжилтэй байсан” гэсэн ч шүүхийн шийтгэсэн ялыг ямар нэг хугацаанаас өмнө суллагдах “урамшуулал”-гүйгээр эдлэхээр болж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?