ОЛОН УЛСЫН ХУУЛЬ БОЛ АМИА ХОРЛОХ ГЭРЭЭ БИШ..

2023-11-09  

   Газын зурваст амьдарч буй энгийн иргэдийг Израйль биш, харин нутаг нэгт  Хамас давхар шийтгэж байна. Тэгтэл тус зурвас дахь энгийн иргэдийг хүчирхийлж буй Хамасын олон талт үйлдэлд Израилыг буруутгах  хандлага цухалзаж эхэллээ. Энэ бол Хамас бүлгийн  хүнлэг бус тактикийг өөгшүүлэн  дэмжиж буйтай агаар нэг үйлдэл  юм. Ялангуяа,  Хүний эрхийн зарим нэг  байгууллага Хамасын энэхүү алан хядах халдлагаас иргэдээ  хамгаалсан,  таслан зогсоох зорилго бүхий Израилын зүгээс үзүүлсэн хариу цохилтыг  Газын зурваст амьдарч буй энгийн ард иргэдийг давхар шийтгэсэн, Олон улсын хуульд харшилсан аюултай үйлдэл хэмээн буруутгаж мушгиж байна. Давхар шийтгэл гэдэг  нь Олон улсын хуулиас  ухарсан бодлого баримталсан , өнгөрсөн үйл хэргийн төлөө ард иргэдийг тэдний хийгээгүй үйлдлийн төлөө давхар шийтгэхийг  буруутгадаг үзэл санаа юм.Хэдийгээр олон улсад ийм хууль үйлчилдэг ч  Израилын  үйлдэл нь зөв шийдвэр, урагш харсан бодлого юм. Хамасыг дарснаар аравдугаар сарын 7-ны үйл явдал  дахин давтагдахгүй байхаас урьдчилан сэргийлж чадах  юм.

    Израйль улс зуун зуун цэрэг дайчдаа өдөр бүр алдан алдан Газын зурвас дахь энгийн ард иргэдийг шийтгэлээ гэж үү? 

Харин ч Хамас террористуудыг түүний газар доорх хонгилуудад нь, удирдлагын төвд нь, энгийн ард иргэдийн барилга байгууламж доор байршуулсан тэдний сүлжээнд нь барьж устгахаар дайтаж буй. Террорист "машиныг" устгах зайлшгүй шаадлага болон энгийн ард иргэдэд хохирол учрах магадлалыг харьцуулах нь хамгийн хүнд хэцүү  асуудал.  Тиймээс Израил улс уг  террорист бүлэглэлтэй тэмцэлдэхээс уг асуудлыг хамгийн ойрын холбоотнуудтайгаа хэлэлцэж,  дотооддоо ч энэ асуудалд анхаарал хандуулж, зөвлөлдөж буй билээ.  Бидэнд тулгарсан энэ хүнд  өдрүүдэд , Женев дэх байдаг л нэг шинжээчдийн бүлэг Израилын дайны хүчин чармайлтыг давхар шийтгэл гэж буруушааж, биднийг хариу цохилт өгөх шаардлагагүй байсан гэж үзэж. Харамсалтай нь, дээрхи дүгнэлтийг гаргасан  шинжээчдийн бүлэгт  ийм хэмжээний хамгаалалтын зорилтыг биелүүлэх сорилттой тулгарч байсан  цэргийн ганц ч  мэргэжилтэн багтсангүй.   

    Ингэхэд,  Хамасын бахархалтайгаар зарласан 100,000 гаруй террорист цэргүүд,  хэдэн зуун километер үргэлжлэх газар доорх хонгилууд, өдөрт хэдэн зуун мянгаар Израилын энгийн ард иргэдийн хорогдох байр руу харвах пуужингуудтай тэдний  хэн нь нүүр тулж үзэв? Тэдгээр шинжээчдийн үзэж буйгаар энгийн иргэдийн төвүүд рүү зориудаар нэвтэрсэн энэхүү аюул заналхийллийн цар хүрээ,  иргэдийн барилга байгууламжид асар их хэмжээний хохирол учруулах нь ч хууль ёсны  болж  таарах нь.  Зөв, тэнцвэртэй байдал хадгалж,  үнэн мөнийг олох чухал мэтгэлцээн өрнүүлэх учиртай  "шинжээчид" үүнээс зайлсхийж, ХАМАС-ын энгийн иргэдийг бамбай болгож буй стратегийг урамшуулж, дэмжихээр шийдсэн аж. Газын зурвас дахь энгийн ард иргэдийг террористуудын бэхлэлт бүхий бүсийг орхин, газын зурвасын өмнөд хэсэгт аюулгүй газар руу явахыг уриалсан Израилын мэдэгдлийг хүртэл давхар шийтгэл гэдэгтээ  ашиглаж байна. Гэтэл  Хамас эсрэгээрээ, энгийн ард иргэдийг бамбай болгон ашиглах туйлын хүсэл зорилгодоо хөтлөгдөн  хотоос гарах бүх гарцуудыг хааж, түлхүүрүүдийг нь хураан авч нүүлгэн шилжүүлэлтийг бүрмөсөн  зогсоосон. Түүнчлэн НҮБ-ын Палестины дүрвэгсдийн агентлаг болох НҮБ-ын Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн дарга гэх мэт олон улсын албан тушаалтнууд ч хүртэл  энгийн иргэдийг аюул ослоос холдох Израилын уриалгыг давхар шийтгэл, энэ нь хориотой  гэж мэдэгдлээ. Энэхүү утгагүй маргааныг хэрхэн таслахыг  Израилд буй сонголтоос л харж болно. Женевийн шинжээчдийн дүгнэлт нь: Алан хядагчдад эзлэгдсэн барилга байгууламж руу иргэдийн хохиролыг харгалзахгүйгээр довтлох, эсхүл Хамасыг зөнд нь орхих, улмаар  дэлхийн бүх террорист бүлэглэл энгийн иргэдийн дунд байршиж, үйл ажиллагаа явуулснаар тэд ямар ч шийтгэлгүй байж чадна гэсэн мессежийг дэлхийн даяар түгээх нь  хортой. Давхар шийтгэл гэх буруу,  аюултай нэршил оноосноор  нь Газын зурваст үзүүлэх  нийлүүлэлтийг ХАМАС-ын террорист үйл ажиллагаанд чиглүүлэхгүй байх баталгааг үл хангасан зохицуулалтгүйгээр Газ руу оруулах нь. Үүнийгээ  Израилын дургүйцэлд нийцүүлж байна. Жишээ нь, Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард: Израил Газын зурвасын  хангамж, хэрэгцээг хангахгүй бол энэ нь давхар шийтгэлийн гэмт хэрэг болно гэж онцоллоо. Тэрбээр НҮБ-ын албаны хүмүүсийн баталсан Хамас Газын ард түмний тусламжийн хангамжийг байнга хулгайлан газар доорх терроризмын эзэнт гүрэндээ хурааж, харин газар дээрх хүмүүнлэгийн зовлон зүдгүүрийг идэвхтэй үргэлжлүүлэх сонирхолтой байгааг  хэлсэн үгэндээ огт дурдсангүй. Энэхүү мөргөлдөөний үеэр  Газын зурвасын ард  иргэдэд тусламж үзүүлэх чухал суваг болох Керем Шалом, Эрез боомтыг  Хамас бүлэглэл хамгийн түрүүнд устгасан. Бодит нөхцөл ийм л байна. Харин  Израил улс тусламжийн гараа сунгасан хэвээр. Энэ үйл хэрэгт  шинэ зохицуулалтаар өдөрт 100 ачааны машин нийлүүлэхийг зөвшөөрсөн. Мөн Эмнести Интернэшнлийн ерөнхий нарийн бичгийн дарга Калламард нь Газын цахилгааны хангамжийг нэн даруй сэргээхийг Израйлаас  шаардаж буй нь бодит байдлыг нягтлан шалгаагүйтэй холбоотой юм. Газын зурвасын цахилгаан эрчим хүчний 50 хувийг Израиль  хангадаг байсан. 

Day 5 of the war: Israel internalizes the horrors, and knows its survival  is at stake | The Times of Israel

    Израилаас Газын зурвас руу чиглэсэн цахилгаан шугамын ес нь ХАМАС-ын өөрийнх нь пуужингийн довтолгооны улмаас ажиллагаагүй болж,  эрчим хүч нь  доголдсон. Хамас мөн терроризмын хонгилуудаа агааржуулах, пуужин харвах төхөөрөмжөө ажиллуулахын тулд нэг сая литр шатахуун хулгайлан нууцалж, нөөцөлсөн байна. Гэтэл Израиль улсын зүгээс Палестины  иргэдийн хэрэгцээг хангахын тулд нэмэлт түлш өгөхгүй байгаа нь давхар шийтгэлийн нэг хэлбэр гэж олон улсын хамтын нийгэмлэгийн зарим хүмүүс буруутгаж байна. Энэ нь Израилын эсрэг явуулж буй терроризмын дайныг санхүүжүүлж, дэмжихийг шаардаж буй явдал юм. Олон улсын хууль бол амиа хорлох тухай гэрээ биш. Энэ хуульд ийм шаардлага гаргах үндэслэл байхгүй. Газын зурвасын энгийн иргэд үнэхээр давхар шийтгэгдэж байна. Гэхдээ үүнийг нь Израйль биш,  Хамас  террорист бүлэглэл гардан үйлдэж байна. Энгийн иргэдийг хүчирхийлж буй Хамасын энэ үйлдлийг Израильд тохох нь Хамасын бүлэглэлийн  хүнлэг бус тактикийг хөхүүлэн дэмжиж, урамшуулж буй алхам  юм. Жинхэнэ хүмүүнлэгийн байгууллагууд нөхцөл байдалтай бодитоор нүүр тулж, Газын энэ зовлонт байдлыг үүсгэгч жинхэнэ  буруутныг  олох ёстой юм. Англи улсын Телеграф сайтад энэхүү нийтлэл гарсныг орчуулан хүргэлээ.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?