Бид бүхнийг сонгуульдаж байх хооронд цөмийн зэвсэг хэрэглэгдэх магадлал 82%-д хүрлээ. Украинд Таурус, ATACMS дунд зайны тусгалтай далавчит пуужингууд нийлүүлэгдээд эхэлсэн, түүгээр зогсохгүй оросын газар нутагт цохилт хийх зөвшөөрөл өгчихлөө, энэ зун F16 онгоцнуудаа өгөх л юм бол оросууд шууд цөмийн зэвсэг хэрэглэнэ гээд яриад эхэллээ. Оросууд өөрсдийн зэвсэглэлээ барууны орнуудтай байлдаж бгаа бүх орон, бүх бүлэглэл харгалзахгүй нийлүүлж эхэлнэ гээд шууд мэдэгдчихлээ. Дэлхийн 3-р дайн эхэлчих гээд байна даа. Путин Үзбекистанд очиж хөвөн нийлүүлэх талаар ярилцсан, учир нь хөвөнгийн эрэлт эрс нэмэгдсэн ( хөвөнгөөр дарь хийдэг ), өнгөрсөн өвлөөс эхлээд Хятад улс европ руу гаргадаг хөвөнгийн экспортоо 100% зогсоосон. Дарь бол дайны хамгийн чухал түүхий эд юм. Ираны ерөнхийлөгчийг улаамцайм нухчихлаа, Словакийн ерөнхий сайдыг гудамжинд буудав. Геополитик үнэхээр халж эхэллээ. Нөхцөл байдлыг улстөрчид удирддаг бол, өнөөдөр нөхцөл байдал улстөрчдийг удирдаж эхэллээ гэж ярьцгааж байна. Манай хоёр хөрш улаанцайм барууныхантай ид үзэх үед бид маш хүнд байдал орохоор байна. Харин та яг юу гэж бодож байна.
Эх сурвалж: Бадарчийн Одсүрэн