Монгол хэл, бичгийн дахин шалгалтын бүртгэл өнөөдөр эхэллээ.
Бүртгэл www.eec.mn цахим хуудсаар ирэх сарын 10-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Уг шалгалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд зохион байгуулж, дүнг тухайн сарын 19-нд Боловсролын үнэлгээний төвийн цахим системд байршуулсан байдаг. Гэвч зарим сурагч шалгалтын дүнд санал нийлэхгүй гэх асуудал үүссэн.
Боловсролын үнэлгээний төвийн мэдээлснээр 5300 гаруй сурагч монгол хэл, бичгийн шалгалтад тэнцээгүй бөгөөд шалгалтын дүнгээ шалгуулах, дахин шалгалт өгөх хүсэлтээ өгөхөөр Боловсролын үнэлгээний төвийн байранд дугаарлаж байсан билээ.
Тэгвэл энэ удаа 5389 сурагч наймдугаар сарын 17-нд дахин шалгалт өгөх боломжтой юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ