"NIKE"-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ЭЛЛИОТ ХИЛЛ АЖИЛЛАНА

2024-09-20  

Спортын хувцас үйлдвэрлэгч “Nike” компани ирэх сард тэтгэвэрт гарах Жон Донахогийн оронд Эллиот Хиллийг ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлаар томилохоор шийдвэрлэсэн тухайгаа пүрэв гарагт мэдэгджээ.

Ингэснээр Э.Хилл 2020 онд тэтгэвэртээ гарсан компанидаа эргэн ажиллах юм. Тэрбээр өмнө нь Европ болон Хойд Америкийг хариуцсан салбаруудад удирдах албан тушаал хашиж байв. Түүнчлэн тэтгэвэрт гарахаасаа өмнө “Nike” болон “Jordan” брэндийн зах зээлийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Сүүлийн үед Орегон муж улсын Бивертон хотод төвтэй “Nike”-ийн борлуулалт буурч, он гарсаар хувьцааных нь ханш 24 хувиар унасан байна. Энэ оны хоёрдугаар улиралд тус компанийн орлого 2 хувиар буурсан ажээ.

Хоёрдугаар сард “Nike” компани дэлхий даяарх нийт ажиллах хүчнийхээ хоёр хувь буюу 1600 гаруй ажлын байрыг цомхотгож байгаагаа зарлаж, зардлыг бууруулж, хэмнэсэн мөнгөөр спорт, эрүүл мэнд зэрэг хурдацтай хөгжиж буй салбаруудад дахин хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.

Э.Хилл гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашихаар болсон тухай мэдэгдэл гарсны дараа “Nike”-ийн хувьцааны ханш 8 хувиар өссөн байна.

 

Эх сурвалж: БИВЕРТОН, 2024 оны есдүгээр сарын 20 /AP/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?