Японы парламентын Доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимын сонгуулийн санал хураалт өнөө өглөө эхэллээ.
Улс төрийн санхүүжилттэй холбоотой дуулиан эрх баригч гол намд итгэх иргэдийн итгэлийг шалгах төлөвтэй байна. Мөн олон сонгогч инфляцын сөрөг үр дагавартай тэмцэж буй үед энэ удаагийн сонгууль болж байна.
Төлөөлөгчдийн танхимын 465 суудлын төлөө 1300 гаруй нэр дэвшигч өрсөлдөж байна. Сонгуулийн кампанит ажил бямба гарагт дуусжээ. Доод танхимд олонх болохын тулд хамгийн багадаа 233 суудал авах ёстой. Эрх баригч эвсэл өмнөх танхимд 279 суудал эзэлж байсан юм.
Ерөнхий сайд Шигэрү Ишиба мэдэгдэхдээ, Либерал-Ардчилсан нам болон тус намын түнш Комэйто нам нийлээд олонх болбол үүнийг ялалт гэж үзнэ гэсэн байна. Харин хамгийн том сөрөг хүчин болох Японы Үндсэн хуулийн ардчилсан намын дарга Ёшихико Нода эрх баригч эвслийн тэргүүллийг эцэс болгохыг эрмэлзэж байна.
Улсын хэмжээнд санал авах 45 мянга орчим байр байгуулжээ. Санал тоолох ажиллагаа ням гаргийн 20:00 цагт эхлэх бөгөөд сонгуулийн эцсийн дүн даваа гарагт тодорхой болох төлөвтэй байна.