БАЙГАЛЬ ОРЧНЫГ БОХИРДУУЛСАН АМРАГЧДЫГ ТОРГОЖ , ХОГИЙГ НЬ ЦЭВЭРЛҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ

2016-07-26  

Монголчууд сайхан орчинд амрах дуртай. Зүлэг ногоон дээр тухлаж, голын усанд шумбаж, нарлаж амрах сайхан. Зүйрлэхийн аргагүй. Хүмүүс унаа тэрэгтэй болсон тул хүрэх газар ч холдохоо больсон. Аагим халуунд нийслэлчүүд Туул голоо бараадах нь хэвийн үзэгдэл болсон.

Гэвч тэд амарсан газраа хогоор дүүргээд, биеэ булхсан усандаа машинаа угаагаад, уусан архи, пиво, ундааны шилээ гол руугаа шидэж, зугаацах нь дэндлээ. Тиймээс өнгөрсөн долоо хоногоос эхлэн Эргүүлийн багийг зохион байгуулалттай гаргах болсон байна. Тус эргүүлийхэн зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу торгууль оногдуулж, холбогдох арга хэмжээг авч эхэлжээ. Иргэдээс мэдээлэл авах, тэднээс ирсэн баримт, фотог үндэслэн шалгах, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах ажлыг ч үргэлжлүүлэх юм байна.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Зуга****аа л мэдэхээс ухамсаргүй. 2016-07-26
Зочин:Сайн торгох хэрэгтэй. 2016-07-26
Зочин:Олон нйитйин мэдээлэл авдаг газар байна уу? Шагнал урамшил хэрэггүй. 2016-07-26
Зочин :Нөгөө Бат-үүл яасан бэ? Туул голын эргэн тойрныг янз**** гээд л байсан ? 2016-07-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?