Монголчууд эрт дээр үеийн юм ярихаараа "Аль Дивангарын юм" гэж ярилцдаг. Энд Дивангар гэдэг үгийн утга юу болох, ямар учраас ингэж хэрэглэх болсныг бид үнэндээ мартжээ. Энэ учрын тайлбарт монголчууд бид судлаагүй ч хадгалагдсаар ирсэн эртний түүх оршино.
Дивангар гэдэг нь өнөөгөөс тооцоолошгүй 4 галав болон зуун мянган галавийн өмнө Замбуутивд заларч байсан Бурханы нэр ажээ. Тооцоолошгүй нэг галав гэдэг нь нэгийн хойно 141 тэг тэнцэхүйц тоо юм. ийм олон сая жива галавийн өмнө заларч байсан энэ Дивангар бурхныг хараад манай өнөөгийн бурхан Гоутам анх Бодсидва болсон билээ. ийм учрыг мэдэх ухаанд ард түмэн маань эрт дээр үеийн юм гэхээрээ "Аль Дивангарын юм" гэж ярих болжээ. Үүнээс үзэхэд Монголчууд бид зөвхөн тэнгэрлиг ард түмэн төдийгүй асар их бурханлиг ард түмэн ажээ. Одоо бид түүхээ сэргээн судлах л үлджээ.
Л.ГАНТУЯА