ХУВРАГУУДЫН САХИЛ 270 ГАРУЙ ТӨРӨЛ БАЙДАГ АЖЭЭ

2016-08-22  

Сахил санваар үүссэн түүх

Бурханы заасан сургаал номын нэг чухал хэсэг бол хуврагуудын сахил санваарын сургаал юм. Эгэл хүмүүст 5 сахил сахиж байхыг заасан атлаа, хуврагуудын сахил 270 гаруй байдаг. Гэлэн сахилтай хүн эхнэр авах бүү хэл эмэгтэй хүн байгаа байранд хонох ёсгүй гэх мэт сахилын ёсон хатуу чанга аж. Энэ бүх сахилыг Бурхан шууд буй болгоогүй бөгөөд тухайн нөхцөл байдлаас бий болсон ажгуу.

Жишээ нь хуварга хүн өндөр тансаг хэрэглэл бүхий ор хэрэглэхийг хориглодог, энэ сахил үүссэн түүх ийм ажгуу. Бурханы сургаалын үед хуврагууд өндөр орон дээр унтдаг байжээ. Нэг өдөр нөхөртэйгөө хэрүүл уруул болсон бүсгүй нөхрөөсөө зугтан эцэг эхийн гэрлүү хойноос нь нөхөр нь эрхээр явжээ. Нөхөртөө баригдахгүйг хичээсэн бүсгүй нуугдах газар эрэлхийлж яваад ойролцоох хийд рүү орж нэгэн хуваргын орон доор орон нуугджээ. Хуварга түүнийг тэнд нуугдсаныг мэдсэнгүй. Нөхөр нь хайж явсаар хуваргаас асуусанд хуварга хараагүй гэдгээ хэлсэнд эхнэр нь орон доор нь нуугдсан байгааг олж хуваргыг зоджээ. Энэ явдлаас хойш хуваргуудыг өндөр ор хэрэглэхгүй байх сахил нэмэгдсэн гэдэг.

Мөн бурхан өөрийн хүү Рахулааг уулзахаар ирэх үед шууд хийдэд дагуулан одож Махамогаллаанаар сахил өгүүлэн хуварга бурханы эцэг Шуддходан хаан ихэд гомдож үүнээс хойш эцэг эх төрөл садангийн зөвшөөрөл авалгүйгээр хэнийг ч сахил хүртээхгүй байхыг Бурханаас хүссэнээр энэ сахил Винайн ёсонд орсон гэдэг.

 

 

Л.ГАНТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?