БИДНИЙ ӨВӨГ ДЭЭДЭС МААНЬ ЭНЭТХЭГИЙН ИХ ХИМАЛАЯАН НУРУУНД АНХЛАН ҮҮСЖЭЭ

2016-08-24  

Энэтхэгийн хэлээр Эртний бидний өвөг Хүннүчүүдийг Ким-нара гэдэг байжээ. Энэ үг нь Хүн юм уу? Тэнгэр юм уу? гэсэн утгатай үг аж. Хүннүчүүд Хималаяан өндөр уулнаас бууж ирдэг ихээхэн царайлаг хүмүүс байсан учраас ийм нэрийдэх болжээ. 

Энэтхэгийн Хималаяан мужид одоо ч гэсэн Хүннойр гэдэг нэртэй овог аймаг оршин буй билээ. Үүнээс үзэхэд эртний бидний өвөг дээдэс маань Энэтхэгийн их Хималаяан нуруунд анхлан үүсэж амьдарч байгаад хүн ам ихсэх үед Төв Азийн нутагт  шилжин ирж суурьшсан байж магадгүй юм. Үүнийг батлах өөр нэгэн бодит баримт бол Монголчуудын хэл ярианд Энэтхэг соёлын асар гүн ул мөр юм. 

Өнөөгийн бидний Монгол хэлэнд Энэтхэг үг хэллэг, утга зохиол асар их нөлөөтэй үлдсэн нь бид Энэтхэг оронтой асар ойр оршиж соёлын нарийн холбоотой байсныг гэрчилнэ.  

Ганжуур Данжуурыг их гуушууд Төвд хэлнээс Монгол хэлрүү орчуулсан орчуулгыг үзэхэд ихэнх Буддыг шашны нэр томъёог Санскрит, Паль хэлээр нь хэрэглэснээс гадна эгэл ярианы олон үг хэлцүүдийг Энэтхэг үг хэлээр нь бичиж ирсэн нь Монголчууд эрт дээр үед бараг Бурханы хэлээр нэвт ярьдаг, мэддэг байсныг илтгэх ажээ. 

Ийм учраас л орчин үеийн Төвд Монгол хэлээ мэдэх ч Санскрит, Паль хэлийг мэдэхгүй эрдэмтэд Ганжуур Данжуурын Монгол орчуулгаа уншаад Санскритаар бичсэнийг нь ойлгохгүй учраас Төвд эхээс нь харж байж утгыг нь ойлгодог ажээ. Ингэхээр бид өвөг дээдсийнхээ эртний агуу соёлоос хэр их хол тасарсныг харж болно.

 
 
 
Л.ГАНТУЯА

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ган:Алтай- Ханхай-гаас тэнд нүүж очсон өвөг монголчууд аугаа соёлыг үүсгэн хөгжүүлсэн түүх буй боловч 12000 тэртээ буцаж нүүн Онон Хэрлэндээ төвхнөсөн өөр нэгэн түүх бас бий. 2016-08-24
Mongol-hunnu:Дураараа зохиож ярихаа больж уз угаасаа Монголоор дуурэн мэдрэл нь муудсан эрдэмтэн судлаач нэртэй тэнэгууд байна . 2016-08-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?