ЭРДЭНЭТ ХҮНИЙ БИЕИЙГ АШИГЛАН БУЯН ХУРААХЫН УЧИР

2016-08-27  

Ашок хааны түүх Бурхныг нирваанд орсноос хойш 200 жилийн дараа Энэтхэгт Бурханы сургаалыг дэлхий даяар түгээн дэлгэрүүлсэн хүн бол Эзэн хаан Ашок юм. 

Тэрээр лам хуваргуудыг ихэд хүндлэн, таарсан хуварга бүрийн өлмийд толгой бөхийлгөн мөргөдөг байсанд нэг түшмэл нь ихэд дургүйцсэнд олон түшмэдээ дуудан тус бүрийг нь үхрийн, хонины гэх мэт амьтдын хувхай толгойг авч ирэхийг даалгаад нөгөө түшмэдийг нэгэн хүний гавлын яс авч ир хэмээжээ. Тэгээд түшмэдүүд заасан амьтдын толгойн хувхай ясыг авч ирсэнд бүгдийг зах дээр гаргаад зарахыг даалгажээ. Зарим амьтдын толгойг хүмүүс худалдан авч, заримыг нь авсангүй. Хүний гавлын ясыг худалдаж авах хүн олдсонгүй. 

Маргааш өдөр нь үлдсэн толгойнуудыг үнэгүй өг хэмээн явуулсанд хүний гавлаас бусдыг нь авах хүн олдож, хүний гавлыг үнэгүй авах хүн ч олдсонгүй. Тэгээд гавлын ясаа бариад ирсэн түшмэлдээ "Миний энэ толгой хааных байсан ч ялгаагүй нэг өдөр ийнхүү хаягдаж хэнд ч хэрэггүй болно". Ийм толгойг би ашиглан сахил санваар төгөлдөр буяны замаар явагч хуваргад мөргөн буян хураахад чи юунд дургүйцнэ вэ? гэсэн гэдэг. Иймд бид цаг алдалгүй эрдэнэт хүний биеийг ашиглан буян хураавал зүйтэй юм. 

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?