Хотхон нэртэй “ БАЛГАС ” олширсоор

2016-01-20  

Гэр хорооллыг дахин төлөвлөх, нийслэлийн иргэдийг орон сууцжуулах төсөл хэрэгжиж эхлээд нилээдгүй хугацаа өнгөрөөд байгаа билээ. Хотын иргэдийг тав тухтай орчинд амьдруулж, агаарын бохирдлыг багасгах зорилгоор нийслэлийн удирдлагуудын зөв санаачлага. Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн 21 байршилд дахин төлөвлөлт хийх тогтоол гарсан бөгөөд эхний ээлжийн айлууд газраа чөлөөлөөд оронд нь байранд орох эсвэл газраа зарах гэсэн хоёр сонголтыг иргэдэд өгсөн. Иргэд ч энэхүү сонголтын дагуу газраа зарах нь зарж, чөлөөлөх нь чөлөөлсөн. Мэдээж зарим нэгэн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан ч ихэнх иргэдийн чихэн дээр нь цэцэг ургуулна гэгчээр л зөвшөөрүүлж чадсан нь маргаангүй үнэн. Гэтэл нөгөө барилгын компаниуд нь иргэдийн итгэлийг хөсөрдүүлж, товлосон хугацаандаа орон сууцаа ашиглалтанд оруулж чадахгүй иргэдийг хүлээлгэж байгаа. Нөгөө талаар ашиглалтад орсон барилгууд нь ая тухтай амьдрах шаардлага хангахгүй байгаа нь иргэдийг хохироосоор. Үүний нэгэн тод жишээ бол Сүхбаатар дүүрэгт байрлалтай “Бэрэн” констракшны Хангай хотхон.

Нэрийг нь сонсоход үнэхээр сонсголонтой ч бодит байдал эсрэгээрээ. Тухайлбал эхний барилга өнгөрөгч оны 10-р сард ашиглалтанд орсон, дараагийх нь 12 сард ашиглалтанд орсон гэвч нийтдээ 12 давхар 6 блокоос бүрдэх энэ барилгад хүмүүс аятай тухтай амьдрах боломжгүй дүр зураг намайг угтсан.

 

Барилгын  талбайн 70 хувь нь үндсэн барилга, автомашины зогсоол байдаг бол үлдсэн 30 хувь нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байх ёстой гэдэг. Гэтэл энд хүүхэд хөгшид нарлах газаргүй ядаж л суух талбайгүй.  12 давхар барилга атлаа лифт нь ажиллагаагүй бүр тог цахилгааны утас нь ил гарчихсан, муу усны хоолой нь таггүй, хогондоо дарагдсан гээд тоочоод байвал дуусахааргүй. Ийм л ая тухгүй орчин нөхцөлд иргэд амьдарч байна. 

 

 

Оршин суугчидтай уулзахад “Дүн өвлийн хүйтэнд дулааны шугам хоолой нь задрах нь энүүхэнд, халаалт байхгүй, хөгшин настай хүмүүс даарч хөрөөд зутруухан байдаг өвчин тусах, хөл гар янганих бол энгийн асуудал болоод байна. Үнэхээрийн муу барилга, хаалга үүд нь зай завсар ихтэй, хана нь дээрээсээ ховхроод эхэлсэн. 00-оос нь өмхий салахгүй, байнга чийгтэй хүйтэн, ямар ч агааржуулалтгүй ”  гэсэн хариултыг өгсөн. Энэ мэт байдлаас болж Хотхон нэртэй “ Балгас ”-д амьдрахаас өөр аргагүй болсон иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлсээр байгаа нь ойлгомжтой.

 

Харин борлуулалтын алба руу нь орж мэдээлэл авахад бүх зүйл хэвийн айлууд нь бүгд орсон, улсын комисс хүлээгээд авсан гэсэн хариултыг өгсөн нь бодит байдалтайгаа хол зөрүүтэй байгаа юм. Манай иргэд орон сууцанд тохитой тухтай амьдрахыг хүсч банкнаас өр зээл тавин байж хэдхэн м.кв байрыг хэдэн сая төгрөгөөр худалдан авч байгаа ч эргээд авснаасаа их асуудлыг араасаа дагуулсаар, иргэдийг эд мөнгө, сэтгэл санаа, цаг хугацаа гээд бүхий л зүйлсээр нь хохироосоор л байна. Үүнд хэн хариуцлага хүлээх ёстой вэ? Энэ мэтээр иргэдээ хохирсоор л байх уу? Энэхүү асуудлыг холбогдох шатны хүмүүс нь анхааралдаа авахыг иргэд хүсч байна. 

Бид энэ талаар иргэдийн мэдээллийн мөрөөр эргэн сурвалжлах болно.  

 

Сурвалжлагч : П.Оюунсүрэн 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
GANAA :ENE KOMPANIIN TUV OFFISD AJILDAG GANBORGIL GEED ZALUU VNEHEER IH ZANTAI ZEWVVN ZALUU YMAR CH BOLOVSOROLGVI HVNTEI HARITSAJ SURAAGVI TER ZALUU AJLAA UGMUUR YM 2016-01-28
1.5:1.5 2016-02-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?