БОДСИДВА ХЭМЭЭХИЙН УЧИР

2016-08-30  

Бодсидва гэдэг нь бодын буюу бурхны хутгийг олон гэгээрлийг хүсэгч гэсэн үг юм. Энэ сайн галавын дөрөв дэхь бурхан болох Гоутам бурхан тооцоолошгүй дөрөв болон зуун мянган галавын өмнө Сумедха нэртэй самадхигийн найм дахь шатанд хүрсэн даяанч арш байх үедээ, тэр үед хорвоод заларч байсан Дивангар Бурхантай уулзаад түүгээр Випашнаяа бясалгал заалгавал тэрхэн хоромд, тэр л суудал дээрээ Архад болон гэгээрэх байсан ч ингэснээр зөвхөн би л гэгээрэх юм байна.

Гэтэл энэ Дивангар бурхан өөрөө гэгээрхээс гадна ийм олон сая сая тэнгэр хүмүүнийг гэгээрэлд хөтлөж байна. Тэгэхээр би өөрийн гэгээрлийг орхиж энэ бурхан шиг олон сая сая амьтдыг гэгээрэлд хөтлөх чадвар бүхий бурхан больё гэх чин сэтгэл үүссэнийг мэдээд Дивангар бурхан : Чи тооцоолошгүй дөрөв болон зуун мянган галавын дараа Замбуутивд Гоутам нэртэй бурхан болон гэгээрнэ гэдгийг иш үзүүлснээр даяанч Сүмедха Бодсидва бурхны хутгийг олохийг хүсэгч болжээ. Тэгэхээр хүссэн бүхэн Бодсидва болж чадахгүй бөгөөд Бодсидва болохын тулд

1. Тухайн хүн олон галавд буян парамигаа хөгжүүлж Архад болох дарами төгс байх ёстой

2. Найм дахь самадыг төгс эзэмшсэн байх ёстой

3. Бурхантай уулзаж түүн шиг болох Бодсидва болох чанд хүсэл үүсэн байх ёстой

4. Үүнийг нь үндэслэн ирээдүйд хэзээ хэн гэдэг нэртэй Бурхан болон гэгээрхийг Бурхан батлан харж иш үзүүлсэн байх ёстой гэсэн нөхцлүүд бүрдэж байж тухайн хүн Бодсидва хэмээгддэг ажгуу.

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?