Завхан аймагт өвөлжилт хүндэрч зудын байдалтай байна

2016-01-20  

Идэр есийн жавар тажигнасан энэ өдрүүдэд хүйтний эрч өдрөөс өдөрт чангарч, цас бага багаар нэмэгдэн, шуурч хатуурсаар мал бэлчээргүй болж өнөөдрийн байдлаар хойд бүсийн сумд зудын байдалд хэдийнээ орчихоод байна. Завхан аймгийн хойд сумдууд болох Асгат,Түдэвтэй Нөмрөг, Баянхайрхан, Сонгино сумын нийт нутгаар тал газраа 25-30 см, ууландаа 35-40, гуу жалгандаа 40-с дээш см-ын зузаан цастай, цас нь шуурч хатуурсаар мал бэлчээрлэхэд хүнд болжээ. Одоогоор малчид өөрсдийн бэлтгэж нөөцөлсөн хадлан тэжээлийг малдаа өгч, жижиг болон төллөх малаа тэжээж эхэлсэн байна. Өвлөөсөө хаврын сарууд хүндхэн үргэлжилдэг, дээр нь цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч эрс чангарах талаар мэдээлж байна. Дэндүү хүйтэн, цас ихтэй, цасныхаа дор малд өл залгуулах өвсгүй, дээр нь монголд нүүрлэсэн санхүүгийн хямралаас шалтгаалан гар дээрээ бэлэн мөнгөгүй ийм л Зуд хөдөөд үргэлжилж байна. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?