31 ДАВХАРГА ЕРТӨНЦ

2016-09-01  

Энэ дэлхий ертөнц дээр хүмүүн бид амьдардаггүй. Бидэнтэй хамт олон амьтны 31 давхарга ертөнц байдаг аж.

Хүмүүний ертөнцийн доор тамын амьтад, бирд, адгуусны төрөл байхаас гадна хүний ертөнцийн дөрвөн их хаадаас эхлээд тушита, таваантисса тэргүүтэй тэнгэрийн зургаан давхарга ертөнц байдаг. Дөрвөн их хаадын тэнгэрүүд есөн сая жилийн настай аж. Ийнхүү там, бирд, адгуус хүн, асуур мөн зургаан давхарга тэнгэрүүд сэлт энэ 11 давхарга ертөнцийг хүслийн ертөнц хэмээнэ.

Үүний дээр Самадхи буюу сэтгэлийн гүн төвлөрлийн эхний дөрвөн шатанд хүрсний үр дүнд төрөл авч болох 16 давхарга бүхий биетэй Эсрүүн тэнгэрүүдийн орон буй билээ. Энд Самади шатанд хүрсэн хүмүүс төрөл авах ба асар урт олон мянган галавын турш Самадхигын бясалгалд умбан амьдардаг аж.

Эдгээр биетэй Исүүн тэнгэрийн 16 давхарга орны дээр Самадхигын 5-8 шатанд хүрсэн хүмүүс төрөл авдаг дөрвөн давхар биетэй Эсрүүн тэнгэрүүдийн орон буй. Ийнхүү бидний Замбуутив 31 давхаргад олон өөр төрлийн хүн, тэнгэр, эсрүүн, там, бирд, адгуусны олон төрлийн амьтад оршдог билээ.

 

 

 

CONTROL.MN

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?