ВИШАКА БУЯНТНЫ ТҮҮХ

2016-09-02  

Бурханы үед Вишака нэртэй өглөгийн эзэн эмэгтэй байжээ. Буянт гэр бүлд төрсөн тул өдөр бүр буяны идээнд ажран явах хуваргуудад өглөг буян үйлдэх дадалтай болсон байсан ч нөхөрт гарахдаа өглөг буяны тухай ямар ч ойлголтгүй тийм айлд бэр болон очиж ээ.  Хадам эцэг нь их баян боловч өглөг огт өгдөггүй байлаа. Нэгэн өдөр бадарлан явах хуварга хаалган дээр ирэх үед хоол идэхээр суусан баян хаалга руугаа нуруугаа харуулан суужээ. 

Үүнийг харсан Вишака хуваргад хандаж : "Та өөр айл руу залран одно уу. Манай хадам эцэг хоносон хоол идэж байгаа юм" хэмээсэнд хуварга явж оджээ. Энэ үгийг сонсоод хадам эцэг нь "Би ийм баян хүн, ийм сайхан хоол идэж байхад чи хоносон хоол идэж байна гэж хэллээ" хэмээн уурласанд 

Висака : "Танд одоо байгаа эд хөрөнгө, идэж буй хоол тань таны урьд насны төрөлдөө хийсэн буяны улмаас ирж байгаа зүйлс. Та энэ хутагт хуваргад хоол өгч шинээр буян үйлдэх боломж байхад өглөг өгсөнгүй харин хуучин хийснээ л идэж байна шүү дээ" гэхийг сонсоод хадам эцэг нь ухаарч хуваргуудыг урьж залан хоол унд өгч буян их үйлдэх болсон гэдэг.  Өглөгөөр баян болдог, сахилаар амгалан болдог гэдэг. Баян больё гэвэл өглөг өгч сурах хэрэгтэй ажгуу. 

 

 

CONTROL.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?