БУРХАНЫ ЭЭЖ БОЛСОН ТҮҮХ

2016-09-03  

Энэ сайн галавын 4 дахь  Бурхан Гоутамын  ээж  Маяадэви  одооноос 91 галавын өмнө хааны гүнж байжээ. Тэрээр эцэг хааны хамт тэр үед Замбуутивд залран байсан бурхантай уулзахаар очоод бурханы хосгүй үзэсгэлэн болох 32 лагшин суут хүний шинж тэмдэг 80 найргийг ажин биширхээс гадна энэ үзэсгэлэнт хосгүй суут хүмүүн ийм олон тэнгэр хүмүүнийг амгалан жаргалангаар замд хөтлөн буйг хараад ирээдүйд ийм хосгүй буянтай бурхан болон гэгээрэх хувьтай хүү төрүүлж бурханы эх гэгдэх юмсан хэмээн чин сэтгэлээсээ ерөөл тавин дотроо залбиран сууж буй түүний бодлыг бурхан болгоож  буян үйлдэж таван сахил чанд сахин явбаас 91 галавын хойно Замбуутивд Гоутам бурханыг төрүүлж бурханы ээж хэмээн хүндлэгдэх юм байна гэдгийг болгоож ирээдүйг харж түүнд ишийг үзүүлжээ.  Бурханы ирээдүйг ийн иш үзүүлсэнд  тэрээр урам авч буян үйлдэж, бясалгалд шамдан сахил сахисаар энэ төрөлдөө ханхүү Сидхардахыг төрүүлж тэр хөвгүүн нь Гоутам бурхан болж хүүгээ төрүүлээд 14 хоногийн дараа таалал болж 33 тэнгэрийн орноо мэндэлсэн ээждээ тэнд  очиж  бясалгал зааж гэгээрэлд хөтөлсөн гэдэг. 

Ийнхүү энэ буянд ээж сахил сахисны буянаар хөвгүүн төрүүлж тэр л буянд хөвгүүн  өөрийг нь зовлонгоос гэтлэхэд нь тусалсан билээ.

 
 
 
 
CONTROL.MN
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?