БУРХАНЫ ХҮҮ РАХУЛ

2016-09-04  

Бурханы хүү Рахулааг ханхүү Сидхарда энэ хорвоод төрсөн бүхэн өтлөх, өвчлөх, үхэх зовлонг дайрдаг зовлонг мэдэж түүнээс гэтэлж төрөх, өтлөх, өвдөх, үхэхгүй болох нирвааны амгаланг ирэн гэрээс гарч хуварга болж даяанд шамдахаар шийдэн сууж байтал Хан хөвүүн мэндэлсэн тухай мэдээ иржээ. Хүү төрсөн хийгээд гэртээ удаан байвал хүүдээ татагдан хуварга болох замаар явахад саад болж магадгүй хэмээн бодоод Раху буюу саад үүсжээ хэмээн өгүүлтэл хүмүүс түүнийг хүүдээ Рахул гэдэг нэр хайрлаж хэмээн очиж хүүд нь тэр нэрийг өгчээ. Ийнхүү бурханы хүү Рахул нэртэй болсон ч төрсөн мөчөөсөө хойш эцгийгээ харалгүй байсаар 7 настай болсон хойно бурханы хутгийг олон гэгээрч хүн ба тэнгэрүүд зовлонгийн дөрвөн далайгаас гэтлэх Випашная бясалгалыг заан явсаар өөрийн төрөлх Капилавацу хотдоо иржээ. Рахул ээжийнхээ заасны дагуу Бурхан руу гүйн одож таны сүүдэрт зогсоход сэрүүн их сайхан юм хэмээсэн нь буянт хүү нирвааны энергийг мэдэрч байсны хэрэг билээ. Бурхан Рахулыг тэр дор нь хийд рүү дагуулан одож Шарипутраас сахил өгүүлэн хуварга болгож Бурхан Рахулд зориулан сургааль айлдсанд хийдгээр долоон настай балчир гэсэн ч олон төрөлдөө буян хурааж даяан бясалгал хийж байсан нэгэн учраас бурхан рахулд зориулан удаж төдөлгүй дайснаа дарахуйн үрийг олон гэгээрч Архад болон билээ. Аав нь Бурхан, сахилын багш нь Шарипутра, Номын багш нь Махамогаллаана боловч ямарч омог бардам зангүй эгэл даруу нэгэн байсан гэдэг.

 

 

CONTROL.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?