БУРХАНЫ ШАДАР ТУСЛАХ АНАНД

2016-09-06  

Бурхан сургааль номоо айлдаж, түүнтэй уулзах хүний тоо өдөр ирэх бүр нэмэгдэх болсон тул Бурханд байнгын шадар туслагч хэрэгтэй болж хуваргуудад энэ тухай өгүүлсэнд хүн бүр л туслах нь болохыг хүсэж байлаа. Гэвч  Бурхан өөрийн үеэл Анандыг болгохыг хүсэн түүнд хандан саналыг нь асуусанд Бурханд найман төрлийн болзол тавиад та энэ болзлуудыг зөвшөөрвөл би туслах тань болъё гэжээ.  Түүхэнд Бурханд болзол тавьсан хүн түүнээс өөр байсангүй.  тэдгээр болзлуудын эхний хоёр болзол нь:

1. Та хаашаа ч явсан заавал дагуулж явах

2. Хэрэв дагуулж явах боломжгүй бол ганцаар явбаас тэнд одон хэнд юу гэж айлдсанаа үг нэг бүрчлэн надад эргэж ирэхдээ дахин айлдаж бай хэмээжээ. 

Ийнхүү энэ тавьсан болзлыг нь Бурхан зөвшөөрсний ачаар тэрээр Бурханы айлдсан сургууль нэг бүрийг сонсож цээжлэн авч үлдэн хожим түүнээс бусад олон хуваргууд сонсож цээжилснээр өнө бидэнд Типитака буюу Ганжуур нэрээр үлдсэн билээ. Ананд ой тогтоомж сайтай байсан бөгөөд Бурханы айлдсан бүхнийг өнөө үеийн рекординг машин шиг тогтоодог байснаас гадна хойч үед Ганжуур, түүгээр дамжин ертөнцнөө үлдэхийг Бурхан мэдэж түүнийг шадар туслахаар сонгожээ. Ийнхүү одоо бидний уншиж буй Ганжуур Анандын ачаар бүрнээр үлдсэн юм. 

 

 

CONTROL.MN

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?