ҮЗЭСГЭЛЭНТ ХАТАН КЕМА

2016-09-08  

Бурхан багш тэр үеийн Энэтхэгийн хойд зүгийн нутагт орших Магадха улсын хаан Бимбирсад гэгээрэлд хүрснийхээ дараа хамгийн түрүүн тэдний улсад ирнэ гэж амалсныхаа дагуу хүрэлцэн ирэхэд хаан олон зуун түшмэдийн хамт хүрэлцэн ирж ном сонсоод суудал дээрээ гэгээрлийн анхны шатанд хүрч хутагт нэгэн болжээ.

Нирвааны амгаланг мэдэрсэн хаан өөрийн үзэсгэлэнт хатан Кемаг Бурханаас ном сонсгохоор явуулахыг хүсэвч Керма огт явдаггүй байв.  Шалтгаан нь Бурхан :  хүний үзэсгэлэн бол мөнхийн биш зүйл гэж айлддагт тэрээр их дургүй байсан аж. Хаан бурханы заларч байсан Вилувана хийдийн тухай шүлэг бичүүлж дуу болгоод хатны дуртай дуучнаар дуулуулан сонсгожээ. Тэр дууг сонсоод Вилувана хийдийг очиж үзэхээр шийджээ. Гэхдээ Бурхан байхгүй бадарлан хот руу явдаг цагаар нь тэнд очоод тэр үзэсгэлэнт цэцэрлэгийн сайхан бас бурхан хийгээд гэгээрсэн олон мянган хуваргуудын нирвааны хосгүй энергээр бүрэн цэнэглэгдсэн тэр орчинд очоод буянд бүсгүй автан явах цагаа мартаж алхалсаар гэнэт хартал буяны идээнээс буцаж ирсэн хуваргууд нэг нэг модны дор сууж гүн бясалгалд автсаныг хараад мөн Бурхан нэг модны доор сууж байхыг хартал  Бурхан түүн үү харснаа хараагаа буруулжээ.  Кема уурлаж байлаа. Одоо болтол  түүн лүү харсан эр хүн бүр алмайран үзэсгэлэнг нь гайхан зогсдог атал энэ хүн харц бурууллаа. Бурхан ид шидийн хүчээр үзэсгэлэнт тэнгэрийн дагина бүтээж тэр дагинА дэвүүр аван Бурханд дэвэн зогсохыг  Кема хараад ийм үзэсгэлэнтэй дагинас үйлчлэгчтэй хүн намайг тоохгүй байх нь аргагүй байх нь хэмээн бодож омог зан нь дарагджээ. Бурхан тэрхүү тэнгэрийн дагинасыг шидийн хүчээр аажим хөгшрүүлж үзэсгэлэн алга болж аажмаар өвчлөн хөгширч салганан доройтсоор сүүлдээ үхэж араг яс болж унахыг харуулжээ. Үүнийг харсан Кема юм бүхэн мөнхөд байдаггүй миний энэ бие ч гэсэн нэг өдөр ийм л болох номтой гэхийг ухаарч дараа нь Бурханаас ном сонсож гэгээрлийн анхны шатанд хүрч хаанаас зөвшөөрөл аван гэлэнмаа болж бясалгалаар төгс гэгээрэлд хүрч архад болж, үлдсэн амьдралаа олон сая эмэгтэйчүүдийг зовлонгоос гэтэлгэхэд зориулжээ. Бурхан түүнийг өөрийн эмэгтэй шавь нарынхаа тэргүүнээр өргөмжилсөн гэдэг. 

 

 

CONTROL.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?