ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛЫН ТУХАЙ

2016-09-09  

Эртний түүхэн сударт Бурханы шавь Бишаакаг нөхөрт гарах үед нь эцэг нь "Гэрт гарсан галын утааг гадагш бүү гарга, гадна гарсан галын утааг гэрт бүү авч ир" гэх далд утга бүхий сургааль айлдсанд хурц ухаанд буянт охин нь далд утга санааг сайн ойлгож байлаа. Үүний гэрт гарсан галын утааг гадагш бүү гарга гэдэг нь өөрийн өрх гэр дотор болсон сайн муу явдлыг гадагш гаргаж бусдад бүү хэлж бай, мөн гадна гарсан галын утааг гэртээ бүү оруул гэдэг нь бусдын гэр бүлд болсон сайн муу хов живийг гэртээ авч ирж бүү ярьж бай гэсэн утгатай үг аж.

Одоо үед Монголд гэр бүл салаж байгаагийн бас нэг гол шалтгаан нь нэгэнт тусдаа гарч гэр бүл болсон улс гэр доторх хэрүүл уруул, асуудлаа өөрийн аав ээж, ах эгч дүү, хадам, найз нөхдөдөө хэлж тэдгээр хүмүүс зөвхөн нэг талыг барьсан зөвлөгөө өгснөөр тогтон ядаж буй шинэ гэр бүлийн уур амьсгалд муугаар нөлөөлдөг аж. Ааштай хадам ээж аавууд голдуу охиноо юм уу хүүгээ өмөөрч  тэр  гэр бүлийн нөгөө нэг багана уруу дайрдаг учраас тэр гэр бүл ганхахаас аврах биш нурахад хүргэж байдаг.  Ер нь бидний хүү юм уу охин бол бидний л хүн. Харин ухаантай эцэг эх гаднаас ирж буй хүний хүн болох хүргэн бэрээ өөрийн болгож авахад анхаарах ёстой билээ. Өөрийн охин юм уу хүүгийн зөв байсан ч бэр юм уу хүргэн лүүгээ дайралгүй охин юм уу хүү рүүгээ бурууг хийж загнаж байгаа нь гадны хүнийг өөрийн хүү охиноос өөрцгүй болгож татаж авахад нөлөөлж тэгснээр тэр эмзэг асуудалтай байгаа гэр бүлийг авардаг билээ. Яагаад гэвэл өөрийн охин хүү бидний яс махны тасархай тул загнаснаас болж гомдож дургүйлэхлээ ч гэсэн тэгтлээ холдоод явахгүй. Харин гаднаас ирж буй шинэ гишүүний сэтгэлийг татаж авахад юуны түрүүнд аав ээж нар анхаарах хэрэгтэй байдаг. Сэтгэлийг нь татаад өөрийн тань хайрладаг, хүндэлдэг, таныг өөрийн аав ээжээс илүү шахуу хүндэлдэг болсон цагт "Сэтгэлийг нь татсан цагт бие нь хаачих билээ" гэдэг үгтэй утга нэг болох юм. Энэ ухааныг мэдэхгүй хадам аав ээжүүдээс болж гэр бүл салалт их байгаа юм. Ухаантай байцгаая.

 

 

CONTROL.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?