ГЭГЭЭРЭЛ АРИУСЛЫН ТУХАЙ

2016-09-12  

Гэгээрэл гэдэг нь хүн энэ хорвоод тооцоолшгүй олон төрөл авч явах үедээ хуримтлуулсан бүх үйлийн үрээ төгс устгаж дуусах үеийг хэлдэг билээ...

Төгс гэгээрлийн шатанд хүрэх үед тухайн хүн үйлийн үр төгс дуусахыг мэднэ, дахин төрөл авахгүй болсноо мэднэ, эдлэх үйлийн үр нэгэнт байхгүй болсон тул яаж ч дахин төрөл авах билээ дээ, мөн урьдын тооцоолшгүй олон төрлүүдээ эргэн бүгдийг харах чадвартай болдог билээ...

Гэвч сүүлийн үед өөрснийгөө төгс гэгээрэлд хүрсэн гэж ярих хүн олон болжээ...Ихэнх нь өөрсний хийдэг тодорхой нэгэн бясалгалын энгийн хэн ч хүрч болох шатуудад хүрснээ тийн андуурах нь бий...Мөн Самадхи буюу сэтгэлийн гүн төвлөрлийн шатанд хүрэх үед тэр үед мэдрэгдэх мэдрэмжийг гэгээрэл хэмээн андуурна...Төгс гэгээрэлд хүрэх үед биеэнд мэдрэмж үүсэхээ байдаг...Мэдрэхүйн 6 эрхтэн ажиллахаа байдаг...Иймээс чи мэдрэмж мэдэрч байгаа, 6 эрхтэн тань ажиллаж байгаа бол та төгс гэгээрэлд хүрээгүй байгаа гэдгээ анхаараарай...Мөн төгс гэгээрлийн шатанд хүрэх үед энэ нь мэдрэхүйн 6 эрхтний чанад дахь шат учраас тэнд хүрч гэгээрэлд хүрсэн хүн тэр гэгээрлийн шатанд юу мэдэрснээ үгээр хэлж илэрхийлэх аргагүй байдаг учир тэр талаар юу ч ярьдаггүй..Харин би төгс гэгээрэлд хүрсэн гэж хэн нэгэн ярьж байгаа бол худлаа гэдгийг ойлгоорой...Би гэдэг ойлголт огт байхгүй шатыг би гэгээрлээ гэж ярих нь буруу, гэгээрээгүйг илтгэнэ.

 

 

CONTROL.MN

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сайханаа:Таалагдаж байна. Гэгээрсэн хүн байдаг боловч өөрийгөө нэг их зарлаад байдаггүй л болов уу. Харин сургааль үг хэлж тайлбарлах үед л хүмүүс гэгээрсэн гэдэг нэрийг тэр хүнд өгдөг болов уу гэж бодож байна. 2017-07-03
Энхтөр:Гэгээрэл хүний дотоодод байдаг учраас үгээр илэрхийлэх боломжгүй л дээ.Бусдын амар амгалан амжилтанд баярлах талархах л хэрэгтэй .Түүнээс биш бид гэгээрлийн шатыг хүршгүй оргил мэтээр ойлгуулах гээд ,хүмүүсээс холдуулах гээд хэрэггүй л болов уу .Хүн бүхэн гэгээрэх боломжтой.Муу сэтгэлээ ялж, бусдын сайн сайханд тэмүүлж байгаа бол гэгээрэл гэж ойлгож байгаа.Ялах гээд байгаа сэтгэл чинь миний,таны л сэтгэл шүү дээ.Нэг онцгой мэдрэмж хайгаад хэрэггүй л болов уу. 2017-07-31
Зочин:Энхтөр ёстой гоё шаажийна, зөв л ойлголттой байна даа, ядаж бид хэд нэг иймэрхүү сэтгэхүйтэй байвал болж бгаа нь тэр. Гэгээрнэ нтр гээд хөөрөөд байх юу ч байхгүй, гэгээрэхэд гэгээрч буй юм үгүй, гэгээрэл нь өнгөгүй үнэргүй гэж бүрхныхаа номон дээр хүртэл бичээтэй бгаад бгаам. 2017-10-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?