П. Оюунчимэг : Гадны хүчин зүйлээс нөлөөтэй сонсголын бууралт ихсэх хандлагатай байна

2016-01-22  

       

П. Оюунчимэг : Гадны хүчин зүйлээс нөлөөтэй сонсголын бууралт ихсэх хандлагатай байна

Орчин цагт чанга дуу чимээнээс эхлээд хүний сонсголын эрхтэнд нөлөөлөх хүчин зүйлүүд их болсон. Тиймээс бид уншигчидаа сонсголын бууралтаас сэргийлүүлэх үүднээс "Төгс сонсголон" чих хамар хоолойн эмнэлгийн эмч, Клиникийн профессор, АУ-ны магистр П. Оюунчимэг эмчтэй ярилцлаа. 

- Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэндийг хүргэе! Тэгэхээр чихний сонсголын бууралтыг дотор нь хэд ангилдаг бэ? 

Баярлалаа, чамд болон танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр сонсголын бууралт маань ерөнхийдөө гурван төрөлд хуваагддаг. Нэгдүгээрт дуу дамжуулах сонсголын бууралт, хоёрдугаарт дуу хүлээн авах сонсголын бууралт гуравдугаарт дээрх хоёр төрөл зүйл хавсарсан холимог хэлбэрийн сонсголын бууралт гэж гурав ангилдаг. 

- Юунаас болж сонсголын бууралт үүсдэг юм бол? 

За дуу дамжуулах замын сонсголын  бууралтад чихний үрэвсэлт өвчлөл, мэдрэл мэдрэхүйн гаралтай, төрөлхийн чихгүй, чихний суваггүй, дэлбээгүй байх зэрэг хамаарагддаг. Сүүлийн үед дуу хүлээн авах замын сонсголын бууралт буюу чихний мэдрэлтэй холбоотой сонсголын бууралт зонхилох болсон. Энэ маань төрөлхийн, гадны нөлөөтэй буюу хүчтэй дуу чимээнээс мөн сүрьеэ өвчин тусах, хүчтэй эм тариа хэрэглэх зэргээс үүдэлтэй байдаг.

-Тэгэхээр аль болох хүчтэй дуу чимээ болоод эм тариа хэрэглэхдээ анхаарвал, гадны нөлөөтэй чихний сонсголын бууралтаас сэргийлж болноо гэж ойлгож болох уу? 

Сэргийлэхийн тулд ялангуяа өвлийн улиралд дархлаагаа сайжруулж өвчин тусахгүйг хичээх хэрэгтэй. Мөн байнгын дуу чимээ ихтэй газар байхгүй байх  хүн ер нь ярианы түвшний дуу чимээгээ сонсох шаардлагатай байдаг. 

- Хүүхдүүдийн дунд ялангуяа нярай хүүхдийн чих өвдөх нь элбэг байдаг. Үүнээс яаж сэргийлэх бэ? 

Манай эцэг эхчүүд нярай бага насны хүүхдийн чихийг гэртээ ч гадаа ч салхи оруулахгүй гээд байнга хөвөн хийгээд бөглөөд байдаг энэ нь маш буруу. Чих маань өөрөө онгорхой агаар солилцож байх хэрэгтэй. Мөн тухайн хүүхдийн биеийн онцлог анатомийн бүтцээс чих их өвдөх эсэх нь хамаарна, түүнчлэн хажууд нь тамхи татахгүй байхыг эцэг эхчүүд маань анхаарах хэрэгтэй. 

- Хүүхдүүдийн дунд чихний сонсголын бууралт хэр их байдаг вэ? 

Төрж байгаа хүүхдүүдийн 10 мянга тутмын нэг нь төрөлхийн сонсголгүй төрдөг. Ерөнхийдөө нийт хүүхдийн 70 хувь нь дунд чихний үрэвслээр өвддөг бол тэдгээрийн 75 хувь нь гурваас дээш удаа дахисан байдаг гэсэн судалгаа байдаг. 

- Та түрүүн сүрьеэ өвчнөөс үүдэлтэй сонсголын бууралт үүсдэг гэлээ энэ талаар тодруулбал? 

Сүрьеэ өвчин  бол амь насанд аюултай өвчин учраас түүнийг эмчлэхэд ордог эмний хүчтэй нөлөөнөөс чихний мэдрэлийг сонгомолоор гэмтээж байдаг. Тэгээд сүрьеэгийн эмчилгээг олон сар өдрөөр хийгдэг учраас эрсдэл өндөр. 

- Сүрьеэгийн эмчилгээ хийлгэсэн хүн бүхний сонсгол буурна гэсэн үг үү? 

Сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байгаа бүх хүн чихний сонсголын бууралтын эмгэгтэй болно гэсэн үг биш юм. Тодорхой хэмжээний хүмүүст тухайн эмчилгээ нь хүчтэйгээр үйлчилснээр сонсголд нөлөөлдөг гэсэн үг. Тэгэхээр сүрьеэгийн эмчилгээгээ дуусгаад сонсголоо заавал шалгуулж байх хэрэгтэй. 

- Зав гарган манай сайтын уншигчдад хэрэгтэй мэдээлэл өгсөн таньд баярлалаа.

Баярлалаа 

Бэлтгэсэн : П. Оюунсүрэн

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Болормаа:Таны эмнэлэг хаана байдаг вэ 2023-09-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?