БУРХАНЫ АЙЛДСАН СУРГААЛЬ НОМЫН ТУХАЙ

2016-09-13  

Судруудад бурхан багшийг тодорхой нэгэн судрыг айлдаж дуусахад олон мянган хүн ба тэнгэрүүд номыг ихэд онож гэгээрлийн тодорхой шатуудад хүрлээ гэж гардаг. Тэр л айлдсан судрыг нь одоо хэчнээн уншсан ч гэгээрэл ариусал хол байсаар байдаг билээ. Бурханы үед болж байсан тэр үйл явдал хоёр талтай аж.

1-рт зарим хүмүүс олон төрөлдөө бодисадватай хамт явж буян үйлдэж бясалгал хийж явсаар ирсэн тул олон төрөлдөө үйлийн үрээ устгасаар энэ төрөлдөө тэр нэг Бодисадва бурхан болон гэгээрэх үед үйлийн үр бага үйлдсэн тул бясалгалынх нь тухай нэг нэг үг сануулангуут бүхэл биеэр чөлөөт урсгал явж үйлийн үрийг ажиглан шинээр үржүүлэлгүй хуучныг нь устгаж эхэлснээр үлдсэн жаахан үйлийн үрээ ном айлдаж дуусах тэрхэн хоромд дуусгаж гэгээрлийн шатанд хүрдэг ажээ. Бүхэл бүтэн судар бүү хэл дөрөвхөн мөр шүлэг сонсоод даган бясалгаж тэрхэн хоромд төгс гэгээрэлд хүрч байсан түүх бий.

2-рт тухайн хүнд эхлээд бурхан Випашнаяа бясалгал зааж 49 хоног сургаад дараа нь тохирсон сургаалаар нь урам өгч аажмаар шат ахиулан бясалгуулсаар гэгээрлийн шатанд хөтөлж байжээ.

 

 

CONTROL.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?