Тамхины иштэй " Бантан идээрэй "

2016-01-22  

Одоо цагт хүүхдүүддээ тамхины ишээр "Бантан" хийж  өгөх нь дутаад үндэсний үйлдвэрлэгч нь бантангийн гуриландаа татсан тамхины иш хийсэн бололтой. Тодруулбал "Хослон дэлгэрэх цаг"  хэмээх цехийн "Бантангийн гурил" гэх шошготой бүтээгдэхүүнээс татсан тамхины иш гарч иржээ. Цахим ертөнцөд "Хүндэт эцэг эхчүүд минь анхааралдаа аваарай! Хүүдээ бантан хийх гээд бэлэн бантангийн гурил хийсэн чинь дотроос нь тамхины иш гарч ирж байна. Залгаад хэлсэн чинь юу яриад байгаан гээд нэг хүүхэн загинах нь холгүй утсаа тасаллаа. Бяцхан үрс минь хүртэл баталгаагүй хүнс хэрэглэж байна даа өнөөдөр" гэсэн постыг фэйсбүүк "Нярай 0-2 ойтой хүүхэдтэй эцэг эхчүүдийн нэгдэх групп"-д хийсэн байна. 

  

Бид энэ талаар " Хослон дэлгэрэх цаг" цехийн хүмүүстэй 99255067 тоот утсаар холбогдоход “Манайхаас тийм зүйл гарсан байх учиргүй ээ, тэглээ ч манайд ердөөсөө хоёрхон л хүн ажилладаг” гэв. Гэтэл бодит байдал дээр савлагдсан бантангийн гурилнаас тамхины иш гараад л ирж.

 

Тухайн постыг тавьсан Т гэх хэрэглэгчтэй холбогдоход "Гэрийнхээ доод талын дэлгүүрээс хүүдээ бантан хийж өгөх гээд бантангийн гурил авсан. Тэгээд задлаад хийтэл нарийхан татсан тамхины иш гарсан. Бид сэжиглээд тухайн газар луу нь залгаж хэлтэл  өөдөөс хэл амаар доромжлоод утсаа тасалсан. Бага насны  хүүхдийн хоолонд хэрэглэдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байж хариуцлагатай байх хэрэгтэй. Би хэн нэгний мууг үзэх гэсэнгүй ээ.  Эцэг эхчүүддээ анхааруулах үүднээс пост хийсэн" гэсэн хариултыг өгсөн. Энэ нь ч зөв. Бидний ирээдүй болсон балчир үрс маань аюулгүй бүтээгдэхүүн хэрэглэж, эрүүл чийрэг өсөх ёстой!

Ирээдүйгээс "Боов" ирээд байхад тамхины ишээр "Бантан" хийж болмоор ч юм шиг. Мэдэхгүй. Үндэсний үйлдвэрлэгчид маань энэ мэтээр хэрэглэгчдээ хэр чонын ходоодтой вэ гэдгийг шалгаад, харин хэрэглэгч бид хүссэн хүсээгүй хүнсний үйлдвэрүүдийн шалгалтад ороод эрүүл мэнд, итгэл сэтгэл, эд мөнгөөрөө хохироод л үлдэж байх шиг байна.  Эдгээр нь хүнсний бүтээгдэхүүнд мэргэжлийн байгууллагуудын болоод хүнсний үйлдвэрүүдийн дотоод хяналт шалгалт  яаж тавигддагийг илтгээд авах шиг боллоо. Ийм байдал хэдий болтол үргэлжлэх ёстой юм бэ?! 

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр энэ мэт хайхрамжгүй, хэрэглэгчдээ үл хүндэтгэсэн, хохироосон үйлдлүүдээс болоод иргэдийн үндэсний үйлдвэрлэгчиддээ итгэх итгэл өдөр ирэх тусам буурахнээ. 

 

 

СУРВАЛЖИЛСАН : П. ОЮУНСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?