Өнөөдөр УИХ-ын чуулганаар баруун бүсийн цахилгаан эрчим хүчний гааль, нэмүү өртгийн албан татварыг чөлөөлөх тухай хуулийг авч хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Батцогтоор толгойлуулсан 16 гишүүн баруун бүсийн цахилгааны гааль, НӨАТ-ыг чөлөөлөхөөр хэлэлцэж байгаа нь хууль зөрчсөн буруу үйлдэл. Яагаад вэ ? гэвэл манай улсын 13 газраар дамжин хоёр хөршөөсөө цахилгаан эрчим хүчийг импортлодог. Энэ олон зүйлээс нэгийг нь сонгож ярина гэдэг нь өөрөө лобби, сонгуулийн сурталчилгаа болж байгаа юм. Гааль НӨАТ-ыг чөлөөлж болохгүй. Үүнтэйгээ тулж ажиллах хэрэгтэй. Энэ чинь өөрөө улсын төсвийг бүрдүүлж байгаа. Жишээлбэл :
30 мгв-ын цахилгаан авдаг бол гаалийн татвар 5 хувь, НӨАТ-ын татвар 10 хувь, үйлчилгээний татвар 1,5 хувь гэж үзвэл 16,5 хувийн цахилгаан эрчим хүчийг жилдээ чөлөөлөх нь. Тэр эрчим хүчийг одоогийн үнээр нь үржүүлэхэд улсын төсөв тийм хэмжээний мөнгөөр тасарч байгаа юм. Өнөөдөр Их хурлын дарга 4 дэх асуудалд үүнийг хэлэлцье гэж ярьж байсан. Энийг хэлэлцэх хэрэг байхгүй. Хуулиа бариад ажиллах хэрэгтэй. Энэ бол улсын төсөвт орж байгаа мөнгө. Улсын төсвийн мөнгийг ингэж жижигрүүлж болохгүй. Хэрвээ ингэж болдог бол 13 цэгээр хил нэвтэрч байгаа бүх цахилгаан эрчим хүчийг гааль НӨАТ-аас ижилхэн чөлөөлөх ёстой.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕР, ЭДИЙН ЗАСАГЧ Ш.ПҮРЭВ-ОЧИР