2015 ОНЫ АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСЭЭР МАНАЙ УЛС 72-Р БАЙРАНД ОРЖЭЭ

2016-01-27  

Өнөөдөр 2015 оны авлигын төсөөллийн индексийн дүнг дэлхий даяар зарлалаа. Судалгаанд нийт 168 орон хамрагдсан байна. Судалгаагаар тухайн орнуудын төрийн албан дахь авлигын төсөөллийн дүнг харуулдаг юм. Энэхүү судалгаанд хамрагдсан орнуудыг "0-100" оноогоор дүгнэдэг. "100" оноо авбал авлигагүй гэж үздэг бол "0" оноо авбал өндөр авлигатай орны тоонд ордог байна. Судалгаанд хамрагдсан орнуудын гуравны хоёр нь "50" онооноос доош оноо авчээ. Энэ нь авлигын асуудал дэлхий дахинд ноцтой асуудал хэвээр байгааг харуулж байна. Дани улс сүүлийн 2 жилд хамгийн өндөр оноо авч авлигагүй цэвэр орноор тодорсон бол Хойд Солонгос, Сомали улс найман оноо авч баян ходоод болжээ. 

Манай улсын хувьд : 

2012 онд 36 оноо авч 94-р байр

2013 онд 38 оноо авч 83-р байр

2014 онд 39 оноо авч 80-р байр 

2015 онд 39 оноо авч 72-р байранд оржээ.

Эндээс харахад 2015 онд найман байр урагшилсан юм шиг харагдаж байгаа боловч бодит байдал дээрээ авлига яг хэвээрээ байгааг авсан онооноос нь харж болно. 2014 оны судалгаанд нийт 175 орон оролцсон бол 2015 оны судалгаанд 168 орон оролцсон. Мөн авлигийн индексийг тооцоолох аргачлал өөрчлөгдсөн нь найман байр урагшилахад нөлөөлсөн гэхэд болно. Манай хөрш орнуудын хувьд : 

ОХУ

 2013 онд 28 оноотойгоор 127 байр

 2014 онд 27 оноотойгоор 136 байр

 2015 онд 29 оноотойгоор 119 байр

Хятад улс

2013 онд  40 оноотойгоор  80 байр

2014 онд 36 оноотойгоор  100 байр

2015 онд 37 оноотойгоор    83 байранд тус тус оржээ

Авлигагүй орнуудын нийтлэг шинж нь : Хэвлэлийн эрх чөлөө, төсвийн зарцуулалтад иргэдийн тавих хяналт хүчтэй, шүүх засаглал нь шударга, баян ба ядуу хүмүүст тэгш хандах, төрийн бусад байгууллагаасаа хараат бус байдаг. 

Авлига ихээр дэлгэрсэн орнуудын нийтлэг шинж нь : Дайн тулаантай, засаглал нь сул, цагдаа ба шүүх засаглал нь сул ямар нэг зүйлээс хараат, хэвлэлийн эрх чөлөө сул зэрэг шинж ажиглагджээ. 

 

СУРВАЛЖИЛСАН : П. ОЮУНСҮРЭН

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?