ШАТАХУУНЫ ЖИЖИГЛЭН ХУДАЛДААНЫ ҮНЭ 80-150 ТӨГРӨГӨӨР БУУРЛАА

2016-01-28  

Энэ сарын 20-ноос Өмнөговь, Дорноговь, Хөвсгөл, Архангай зэрэг аймагт шатахууны үнийг 100-150 төгрөгөөр бууруулах ажлыг хийж байгаа юм. Улаанбаатар хотын тухайд энэ сарын 21-нээс эхлэн шатахууны үнэ 80-150 төгрөгөөр буураад байна. 2014 оны наймдугаар сараас дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч эхэлсэн. Тиймээс шатахуун импортлогч компаниудад олгож байсан хөнгөлөлттэй зээлийг 2015 оны 1-р сарын 1-нээс зогсоосон байдаг. 2015 оны улсын төсвийн тухай хуулиар төсөвт шатахууны гааль, онцгой албан татвараас 226 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан алслагдсан бүс нутгаас бусад төвийн бүсээр импортлогдож байгаа шатахууны онцгой албан татварыг 2015 оны 1-р сараас тонн тутамд 0-60,000 байсныг  252,000-265,000 төгрөг байхаар засгийн газраас тогтоож өгсөн байдаг. Мөн 2015 оны 2-р сараас шатахууны гаалийн татварыг нэг хувь байсныг таван хувь болгож нэмэгдүүлсэн. Ингэснээр 2015 оны гүйцэтгэлээр зөвхөн шатахууны татваруудаас нийт 460 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

 

СУРВАЛЖИЛСАН : П. ОЮУНСҮРЭН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?