"ОРХОН" ГОЛЫГ ХАМГААЛЪЯ"

2016-10-10  

Орхон голын бохирдлыг арилгах талаар Засгийн газрын 2010 оны 264-р тогтоол гарсан. Тогтоолоор эргэлтийн усан сан, хаягдлын сан дундуур ус урсахгүй болох арга хэмжээг авахуулах болон нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, бохирдлоос шалтгаалаад байгаль орчинд учирсан хохирлыг тооцуулах, гэм буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх үүргүүдийг холбогдох газруудад өгсөн. Тогтоолын дагуу Архангай аймгаас тодорхой ажил зохион байгуулж, хаягдлын сан, эргэлтийн усан сан дундуур ус урсгаж, дамжиж Орхон гол руу орохооргүй болгох арга хэмжээг авсан байжээ. “Байгаль орчныг хамгаалах сан”-гаас хөрөнгө гаргаж, хохирлыг тооцуулах ажил зохион байгуулж, “Эко Мон” компани энэ ажлыг гүйцэтгэсэн байдаг.

Сүүлийн жилүүдэд Орхон голын эх ундарга болох Суварга хайрхан уулнаас эх авсан голуудын гольдролд “Алтан дорнод Монгол”, “Монгол газар” зэрэг компани 1999 оноос алт олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас нутгийн гурван гол, 15 булаг шанд устаж үгүй болсон  гэж уугуул иргэд үзэж байна. Эдгээр компани нь алтыг нь сорчилж  аваад, гол, усыг  бохирдуулж, байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагаа хийдэггүй  аж. Нутгийн 240 өрхийн 990 малчин гол бохирдсоны улмаас 4-5 км зайтай газраас ундны усаа зөөвөрлөн хэрэглэхэд хүрчээ.

“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль 2010 онд батлагдсанаар, байгаль ээж, ард иргэд амьд бүхэн амгалан тайван байсан. Уул уурхай тэргүүлэх салбар хэмээн  Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, тогтоол гарч “Урт нэртэй” хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулсан. Ингээд Засгийн газрын 120, 189 дүгээр тогтоол гарсан.  “Монгол газар” компани нь лицензтэй талбайдаа хууль бусаар, хулгайгаар 50 гаруй уул уурхайн үйл ажиллагаа явуулах чадамжгүй жижиг компани оруулсан. Үүний улмаас Орхон гол маш их бохирдсон.

Тус компанид Архангай аймгийн зүгээс ямар ч арга хэмжээ аваагүй. БОНХАЖЯ-наас хоёр ч ажлын хэсэг томилогдон шалгалт хийсэн боловч нааштай үр дүн гарсангүй. Засгийн газрын 289 дүгээр тогтоолд усан сан бүхий газрын эргээс  50 метр, энгийн хамгаалалттай бүсээс 200 метр дотор алт олборлохыг хориглоно гэсэн заалт бий. Энэ заалтыг зөрчин Орхон голын усан дотор “драг” хэмээх машин ажиллуулан, дээд зэргээр бохирдуулж байна. Өөрөөр хэлбэл, Орхон голын гольдрол дотор уул уурхайн үйл ажиллагаа  явуулж байна гэсэн үг. Үүнийг хуулиар хориглосон байдаг. Хууль баталсан УИХ, тогтоол гаргасан Засгийн газар энэ хууль зөрчсөн ёс бус үйлдлийг таслан зогсоогооч ээ. “Алтан дорнод Монгол” компани хууль бус үйлдэл хийгээгүй. Гэтэл “Монгол газар” компани нь байгаль дэлхий сүйтгэж бай­на.

1. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газрын 120 дугаар тогтоол 2015 онд гарсан. Уг тогтоолоор өмнө нь ашиглалтын үйл ажиллагаа явуулсан, усны хамгаалалтын хил зааг дотор ашигт малтмал олборлохыг БОНХЯ, МХЕГ, Ашигт малтмалын газар гэсэн гурван байгууллагын таван талт гэрээгээр зөвшөөрсөн. Гэрээг компаниудтай байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гаргуулах, уулын ажлын төлөвлөгөө батлуулах, байгаль хамгаалах төлөвлөгөөгөө батлуулсан байх ёстой гэсэн тодорхой эрх үүргийн хүрээнд байгуулсан. Үүний хүрээнд компаниудад эрхийг нь олгосон.

“Монгол газар” компанийн туслан гүйцэтгэгч гэхэд 14 компани талбайд нь ажиллаж байна. Тэд тус бүртээ угаах төхөөрөмж зоогоод бусад тоног төхөөрөмжөө байрлуулаад ажиллаж байна. Гэсэн атлаа хаягдлын байгууламжгүй, эргэлтийн усан сангүйгээр, суваг шуудуу таталгүй, хаягдал усны далангууд сэтэрсэн, стандартын дагуу хийгээгүй байдалтайгаар үйл ажиллагаа явуулж, бохир, хаягдлаа ил задгай урсгаж байна. Тэр бохир нь Их Тээлийн голд нийлж, өнөөгийн байдлыг үүсгээд байгаатай Ажлын хэсгийнхэн танилцсан. Мөн аль ч компани нөхөн сэргээлт хийгээгүй байсан. Газар дээр нь зохих арга хэмжээг авсан.

2. БОАЖЯ-наас Орхон голын бохирдлыг бууруулах талаар авч буй арга хэмжээ болон Ганга нуурын ширгэлтэд нөлөөлж байгаа хүчин зүйл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Т.Булган,Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг зэрэг албаны хүмүүс оролцсон байна.

3. БОАЖЯ, УУЯ, МХЕГ, Архангай, Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт ажиллаж, Орхон голын эхэнд хууль зөрчин олборлолт явуулж буй “Монгол газар”, БМНС, “Алтай гоулд”, “Алтан дорнод” зэрэг компанийн үйл ажиллагааг зогсоож байв. Гэвч бодит байдалд үйл ажиллагаа үргэлжилсээр.

4. Лиценз эзэмшигч тэдгээр аж ахуйн нэгжүүд ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөө хийлгээгүй,нөхөн сэргээлтийн барьцаа төлбөрийг улсын төсөвт огт байршуулаагүй,усны бохирдлыг багасгах далан хаалтыг мэргэжлийн төвшинд барьж байгуулаагүй зэрэг зөрчилтэйгөөр үйл ажиллагаа явуулж байжээ.

5. Тиймээс тэдгээр компаниудыг зөрчлөө арилгах хүртэл үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг газар дээр нь гаргасан байна. Хэрэв зөрчлөө арилгахгүй бол лицензийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол мэдэгдсэн билээ. Харин өнөөдөр Орхон гол улам улаан шороогоор урсах нь нэмэгдэв.

6. Тэрбээр “Байгаль орчноо хамгаалж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь бүх нийтийн үйл, сэтгэл шаардсан ажил болж байна. Орхон гол улаанаараа эргэж, 15 км газрыг ухаж, гол уруу бохир усаа асгаж байгаа нь сэтгэл эмзэглүүллээ. Тэнд үнэхээр хариуцлагагүй уул уурхай ажиллаж байна. Орхон гол их хэмжээгээр бохирдсоны улмаас экологийн тэнцвэр алдагдаж, амьсгаа нь тасарч магадгүй учир бид хууль бус, хариуцлагагүй үйл ажиллагааг яаралтай таслан зогсоох шаардлагатай. Хэдийгээр эдийн засаг хямарсан, уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих шаардлагатай байгаа боловч байгаль орчин, ус голыг бохирдуулж байгаа нөхцөлд бид дэмжих боломжгүй” гэлээ.

7. Орхон голыг бохирдуулж буй дээрх хоёр компанийн нэр дээрх туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг таслан зогсоож, зарим шаардлагыг биелүүлэх хугацаат үүрэг өгсөн. Үүнээс гадна долоодугаар сард хийсэн шалгалтаар Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрынхан дээрх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон юм. Тэгтэл таван аж ахуйн нэгж улсын байцаагчийн дүгнэлтийг эсэргүүцзж, лацыг тайлж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн байсан. Тэдэнд 16.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Хоёр аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэн Архангайн цагдаагийн газрынхан шалгаж байна.

 

 

ОРХОН ГОЛЫГ ХАМГААЛАХ ХӨДӨЛГӨӨН  Цуврал 1

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Орхон голыг хамга**** Хөдөлгөөн :"ОРХОН" ГОЛЫГ ХАМГААЛЪЯ" Судалгааны нийтлэлийг мань /цуврал1/ нийтэлсэн контрол.мн сайтын хамт олонд талархалаа Охон голыг хамга**** хөдөлгөөн ТА БҮХЭН "ОРХОН ГОЛЫГ ХАМГААЛАХ ХӨДӨЛГӨӨН-ИЙГ ДЭМЖИЖ SHARE-ХИЙНЭ ҮҮ. Youtube: Orkhon River Protection Movement Facebook Group: https://www.facebook.com/groups/orkhonriver/ ORKHON RIVER PROTECTION MOVEMENT© Фото зураг, видео бичлэг, болон судалгаа, тоо баримтуудаа явуулна уу 2016-10-10
Төстэй мэдээ
Д.ОЮУНХОРОЛ: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ХАДЛАН БЭЛТГЭХ ЖУРАМ БОЛОН ТЭНД ӨВӨЛЖИЖ БОЛОХ ӨРХИЙН ТООГ ГАРГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
БОАЖ-ЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ ХБНГУ-ЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ЗЭЭЛИЙН БАНКНЫ ТӨВ САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БАГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
Г.НЯМДАВАА : АРХАНГАЙ АЙМАГТ ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРСНЫ УЛМААС ОРХОН ГОЛ ҮЕРТ АВТСАН
Г.НЯМДАВАА: АРХАНГАЙ АЙМАГТ ТАСРАЛТГҮЙ БОРОО ОРСНЫ УЛМААС ОРХОН ГОЛ ҮЕРТ АВТСАН
БОАЖ-ЫН САЙД Д.ОЮУНХОРОЛЫН ТУШААЛААР ГАРСАН АЖЛЫН ХЭСЭГ ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗАРТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
А.ЭНХБАТ: БИЧИЛ УУРХАЙ НЭРИЙН ДОР ГОЛЫН ГОЛДРИЛ ӨӨРЧЛӨН, БАЙГАЛИА СҮЙТГЭН АЛТ ОЛБОРЛОЖ БАЙНА
СЭЛЭНГЭ, ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТАГТ АШИГТ МАЛТМАЛЫН ОЛБОРЛОЛТ ЯВУУЛЖ БАЙГАА АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД ОЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЖ БАЙНА
ӨРӨӨСГӨЛ ХҮР ЭРВЭЭХЭЙГ УСТГАХ ТАЛААРХ ЗӨВЛӨМЖ
Ц.ЦЭНГЭЛ: ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУД БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ҮЙЛСЭД ОРОЙЛОН ОРОЛЦОЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА
Шинэ мэдээ
Санал асуулга
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛД ТА ИТГЭЖ БАЙНА УУ ?