З. БАЯНСЭЛЭНГЭ САЙД АА! ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР " ЗУГААЛАХ "-АА ХЭЗЭЭ ЗОГСООХ ВЭ?

2016-01-29  

Барилга, хот байгуулалтын яам. Энэ бол Монгол улсын барилгын салбарын бодлогыг тодорхойлж, норм, нормативыг боловсруулах ёстой газар. Гэвч З.Баянсэлэнгэ гишүүн Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдон ирснээр тус яамны чиглэл аялал зугаалга, хувийн ашиг сонирхлыг хөгжүүлэх газар болон хувирсан гэдэг хэл ам дагуулах боллоо. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ сайдынхаа ажлыг, төрийн ажлыг намынхаа мэдэлд шилжүүлэх алхмаар эхлүүлсэн гэх шүүмжлэл бий болсон. Яамныхаа газар, хэлтсийн дарга нарыг олноор сольж, өөрийн хүрээллийн хүмүүсээр бүрдүүлсэн гэдэг. Төр бол төр, төрийн алба бол төрийн алба. Түүнийг нэг намын мэдэлд шилжүүлж, намын даргынхаа " УТСАН ХҮҮХЭЛДЭЙ " мэт аашилж болохгүй. 

Тэр тусмаа төрийн яамыг хувийнх гэж андуурч болохгүй. Хөрөнгө мөнгийг ч дураараа үрэх эрхгүй. Гэтэл З.Баянсэлэнгэ сайд мөнгө, санхүүгийн асуудлыг дураараа шийддэг жишиг тогтоожээ. Тодруулбал : З.Баянсэлэнгэ гишүүн Барилга, хот байгуулалтын сайдаар очоод удаагүй байхдаа буюу 2015 оны арваннэгдүгээр сард Бельги, Нидерланд зэрэг Европын улсаар хоёр удаа бараа бологч нараа дагуулан явсан гэнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ томилолт нь, Барилга Хот Байгуулалтын Яаманд огт хамааралгүй харин нийслэлийн Засаг даргын Тамгын газрынхны ажил байсан гэдэг. Энэхүү ажил нэртэй "ЗУГААЛГАНД" З.Баянсэлэнгэ сайд бараа бологчдынхоо хамт 100 шахам сая төгрөгийг зарцуулсан гэх албан бус баримт байгаа юм.

Энэ зугаалгын мөнгийг Барилгын хөгжлийн төвийн Норм, нормативын сангаас гаргажээ.  Уг нь энэ санд барилгын компаниуд барьж байгаа барилгынхаа төсөвт өртгийн 0.18 хувьтай тэнцэх мөнгийг төвлөрүүлж, түүгээрээ барилгачидын дунд сургалт зохион байгуулах, барилгын үндсэн норм, нормативийг шинэчлэх, судалгаа шинжилгээ хийх зэргээр ашиглах ёстой мөнгө. Түүнээс хэн нэгнийг зугаалж цэнгэхэд нь зарцуулах мөнгө биш юм. Өөрөөр хэлбэл энэ санд төвлөрсөн мөнгө сайдын мэдлийнх биш гэсэн үг. 

Гэтэл З. Баянсэлэнгэ сайд үүнийг ухаарах сөхөөгүй "ЗУГААЛАХ" төсвөө тухайн сангаас гаргасаар л байна. 

БАРИМТ : 2016 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Барилга Хот Байгуулалтын сайдын гадаадад томилолтоор ажиллуулах тухай тушаал гарсан байх юм. 

Энэхүү тушаалд : Америкийн Нэгдсэн Улсын Невада муж, Лас Вегас хотод 2016 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс хоёрдугаар сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулагдах "Бетон, бетон эдлэл, тоног төхөөрөмж" үзэсгэлэн, семинарт явах бүрэлдэхүүний нэрсийг баталж, гарах зардлыг нь Норм, норматив боловсруулах сангаас санхүүжүүлэхийг тушаасан байна. 

Америкийн нэгдсэн улсад томилолтоор ажиллах албан хаагчдын бүрэлдэхүүнд: 

 

1.    БХБЯ-ны Барилга, нийтийн аж ахуйн бодлогын газрын дарга - Л. Чинзориг

2.    БХБЯ-ны Барилгын чанар, аюулгүй ажиллагааны бодлогын газрын дарга - З.Энх-Оргил

3.    БХБЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын Норм, нормативийн хэлтсийн дарга  

      - Т.Наран-Эрдэнэ

4.    БХБЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитийн    

       хэлтсийн дарга - Д. Батхуяг

5.    "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын Норм, нормативын хэлтсийн дарга - Д.Алтанхуяг нар багтжээ.

Томилолтоор ажиллах бүрэлдэхүүний нэг хүний зардлыг 4580 доллараар тооцсон бөгөөд 2016 оны нэгдүгээр сарын 5-ны байдлаар нэг доллартай харьцах ханш 1999,7 төгрөг байсан байна. Тэгэхээр нэг хүний зардал 4580* 1999,7=9 сая 158 мянга 626 төгрөг. Үүнийг 5 хүнээр үржүүлэн бодохоор 45 сая 793 мянга 130 төгрөг зүгээр л "салхинд" хийсч байгаа юм. 

Энэ талаар бид баттай эх сурвалжаас тодруулахад: "Лас Вегас хотод болж байгаа "Бетон, бетон эдлэл, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн" бол жил бүр болдог. Тэр үзэсгэлэн дээр барилгын яам байтугай барилгын компаниуд очих ямар ч шаардлагагүй. 90-ээд оны эхээр манай улсаас ганц хоёр барилгын компаниуд очдог байсан. Тэгээд сүүлдээ очихоо больсон. Яагаад гэхээр ямар ч ач холбогдол, үр өгөөжгүй гэсэн үг. Яамныхан бол улсын мөнгөөр зугаалах шалтаг гаргаж л тийшээ явж байгаа гэж ойлгож болно. Мөн энэ томилолтонд багтсан хүмүүсийн дунд нэг ч мэргэжлийн хүн байхгүй байгаа" гэсэн хариултыг өгсөн юм. 

Мөн энэ жил барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой болно. Үүнийг жил бүрийн есдүгээр сарын эхний ням гарагт тэмдэглэнэ гэсэн засгийн газрын тогтоол байдаг. Гэтэл энэ ойг БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ өөрийн дураар ирэх дөрөв, тавдугаар сард тэмдэглэнэ гэж төлөвлөгөө гаргаад байгаа гэнэ. Ингэж засгийн газрын тогтоолыг өөрийн дураар зөрчиж байгаагийн цаад шалтгааныг "90 жилийн ойг тэмдэглэх нэрийдлээр барилгын компаниудаас цугларсан мөнгийг сонгуулийнхаа сурталчилгаанд зарцуулах гэж байна" хэмээн харах хүмүүс ч цөөнгүй байгаа юм. Олны яриа ортой гэж. 

Хариуцлага гэдэг зүйлийг зөвхөн иргэдэд үүрүүлэх биш, хажуугаар нь зүгээр өнгөрөөд байгаа албан тушаалтан, эрх мэдэлтнүүдэд оноож, хариуцлагыг нь ухамсарлуулж баймаар! 

Тэгэхгүй бол улс эх орны минь хөлөөр нь толгой хийж, дураараа дургисаар, ард иргэд, татвар төлөгчдийн мөнгийг үрсээр, туйлдсан иргэдийн нуруун дээр ачаа нэмсээр, өндийлгөхгүй нь ээ, та минь ээ.

 

СУРВАЛЖИЛСАН : П. ОЮУНСҮРЭН

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:Юм үзээгүй юмнууд Төрд гарч татвар төлөгчидийн мөнгөөр тансаглаж , зугаалж байхад Барилга барих гэж зовлогоо зовоож байгаа компаниудыг сэхээх тухай бодох бодол энэ сайдад нь лав байхгүй дэгээ. Яаж улс орон нь хөгжинө дөө. Ийм сэтгэлгүй төрийн түшээдтэй байхад. 2016-01-29
Nomver:Barilgiin injeneer hun mergejliin hun bishuu 1ch mergejliin hun bhgui genee bichih yumaa olj yadhiimaa haanaasaa tu****al ene teriig huulbarlaj avdiin bol uudend ni oroh geheer l haruul hamgaalalt ni 1 burchlen temdgelj avaad ****lgaad bdgiin bn lee setguulch nar tu****al bichig barimtiig ni huulbarlaad avaad bhiig bodhod BKhBYam ih neelttei gazar yumaadaa 2016-02-03
Zochin:Ene medeelliin moroor ****lgaj arga hemjee avdag tiim erh buhii baiguul**** MGL-d bhgui bolson. 2016-02-04
Zochin:Ene neg hen ch tooj uzdeggui mongonii site bnaa kk. Songuuli dohood heden tsaas olii l gej bodsiin bhdaa Kkk . Tegeed yadaj hund heregtei medeelel tavij bgaasai. 2016-02-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?