БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ 2-Р САРЫН 6-НД БОЛНО

2016-01-30  

Сар шинийн баярыг угтан нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн их цэвэрлэгээ 2-р сарын 6-нд болохоор тов гараад байна.

Цэвэрлэгээний хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбай, гэр болон орон сууцны хорооллын халтиргаа гулгааг арилгаж, гудамжны түүвэр цэвэрлэгээг хийнэ. Энэ үеэр аж ахуйн нэгж, байгууллагууд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэн, халтиргаа гулгааг багасгахад анхаарч ажиллахаар болжээ. Харин Нийслэл, дүүргээс хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын орчны цэвэрлэгээ, гэр хорооллын болон орон сууцны дунд байрлах хог хаягдлын түр хогийн цэгүүдийн хог хаягдлыг цэвэрлэлт, тээвэрлэлтэд хяналт тавина.  

Их цэвэрлэгээнд Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод, их дээд, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд гээд бүх нийтээрээ оролцох ёстой. Гаднах орчныхоо цэвэрлэгээг хийгээгүй, хангалтгүй зохион байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагуудад  хариуцлага тооцох юм байна. 

 

БЭЛТГЭСЭН : П. ОЮУНСҮРЭН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?