ЗАГАС БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМААР АВДАГ БОЛЛОО

2016-10-27  

Загас барих зөвшөөрлийг цахимаар авдаг боллоо. Тодруулбал загас барих зөвшөөрөл авахын тулд аль нэг газар очиж хуудас маягт бөглөж цаг гарздахгүйгээр http://www.ezagas.mn вэб сайтаар дамжуулан албан ёсны зөвшөөрөл авдаг боллоо.

Энэ боломжийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар БОАЖЯ, Хэнтий аймгийн БОАЖГ, тус аймгийн Дадал, Норовлин, Баян-Адрага, Биндэр, Батширээт сумдын Засаг даргын тамгын газар, Онон голын загас агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч “Онон голын загасчдын клуб” хамтран туршилтаар хэрэгжүүлж эхэлжээ. 

Энэ удаа зөвхөн Хэнтий аймгийн Онон голд туршиж байгаа бөгөөд та Онон голоос загас барих зөвшөөрлийг http://ezagas.mn веб хуудсанд хандан аваарай. Ингэхдээ загасны зөвшөөрөл олгох систем гэсэн бичгийн дор байрлах ногоон өнгөтэй “ЗӨВШӨӨРӨЛ АВАХ” гэсэн товчийг дарахад болно. Ингээд зааврын дагуу мэдээллээ өгөөд бүртгүүлэх ёстой юм байна. 

Дараагийн хуудсанд зөвшөөрөл авах гэсэн товчлуур дээр дарахад үүнтэй холбоотой бүх мэдээлэл, танилцуулга таны өмнө гараад ирнэ. Эндээс барих загасныхаа нэр /зүйл, тоо, агнуурын аль бүсээс барихаа сонгоно. Тэгээд хэзээ барихаа сонгоно. Дараа нь хэдэн загас барихаа бичнэ. Тэгэхэд төлбөр нь автоматаар гараад ирнэ. Төлбөр төлөх цэс рүү ороод аль банкаар төлөхөө сонгоод шилжүүлнэ. Харин энэхүү зөвшөөрөл нь 3 хоногийн хүчинтэй бөгөөд хамгийн ихдээ 10 хүртэлх загас барих эрх олгох юм байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
брлд:ажиллахгүй сайт бна аа 2024-02-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?