ХУУЛИЙН ЦООРХОЙГ АШИГЛАЖ, ИРГЭДИЙГ "МӨЛЖИГЧИД"

2016-02-02  

Нийслэлд барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбард борооны дараах мөөг шиг олширсон. Монголд анх энэ үйлчилгээ нэвт­рэхдээ алт, монетон эд­лэл, мөнгөн аяга гэх мэт цөөн тооны эд зүйлийг барьцаанд авч мөнгө зээлдүүлдэг байсан. Гэтэл одоо ломбард төрөлжиж. Тухайлбал : Гар утас, зөөврийн компьютер, зургийн аппарат, пүүз, хивс, хөргөгч, телевизор гээд хүний хэрэглэж болох бүхий л зүйлсийг барьцаалан зээлдүүлдэг болсон. Бүр номын ломбард гэх хаяг ч харагдах болж.

 

Хүмүүс ч яарч сандарсан, мөнгө хэрэг болсон, аргаа барсан үедээ ломбардыг зорьдог. Зарим нь банкнаас ломбард нь амар гэж ярих нь ч бий. Энэ нь ч үнэний ортой. Учир нь ломбардууд банк шиг олон зүйл нэхдэггүй. Гэтэл ломбардууд иргэдийн итгэлийг хөсөрдүүлж тэдний үнэт эдлэлийг хугацаа хэтэрсэн гэдэг үндэслэлээр шалтаглан зардаг нь нууц биш. Харин ломбардын эзэд үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд худалдахаас өөр аргагүй болсон гэж тайлбарладаг.

Уг нь Монгол Улсын Иргэний хуулийн 286 дугаар зүйлд барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэдгийг тусгайлан зааж өгсөн байдаг. Тодруулбал :

286.3-т зааснаар бол "Зээлдэгч зээлсэн мөнгөө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар зээлээ төлөхийг зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч мөнгөө төлөөгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс хохирлыг барагдуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно" гэж заасан байх юм. Өөр ямар ч хууль дүрэм журам байхгүй. 

Гэтэл үүнийг ломбардын эзэд овжиноор ашиглаж, өөрсдийн эрх ашигт 100 хувь нийцсэн дүрэм журмыг гаргадаг гэхэд хилсдэхгүй. Тухайн дүрмийнх нь дагуу зээлдэгч, барьцаалагч хоёрын харилцаа өрнөдөг. Иймээс л маш олон хүн ломбардад эд зүйлээ алдаж хохирсоор байгаа юм. Бид энэ талаар нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас асуухад "Манайх хариуцдаггүй, санхүүгийн зохицуулах хорооноос асуу" гэсэн хариултыг хэлсэн бол санхүүгийн зохицуулах хороо нь "Манайд ямар ч хамааралгүй, мэргэжлийн хяналт болон цагдаа хоёр хамтарч шалгалт хийдэг, зөвшөөрлийн тухайд тухайн хороондоо мэдэгддэг байх" гэсэн хариултыг өгсөн юм. Энэ мэтээр ломбардад хяналт тавих эзэн байхгүй, тэр ч хариуцна, энэ ч хариуцна гэж бие бие рүүгээ бөмбөг шидэх мэт. 

Ийм учраас л ломбардад үнэт зүйлээ тавьсан иргэний эд зүйлийг хугацаа нь хэтэрсэн гэх үндэслэлээр зах зээлийн үнэлгээний 30 хувиар бодож, эргээд зах зээл дээр 100 хувийн үнээр зарж борлуулж байна. Товчхондоо хуулиас гадуур иргэдийг шулж, эрхийг нь зөрчиж байгаа гэсэн үг. 

Ийнхүү иргэдийн эрэлт хэрэгцээн дээр дөрөөлөн, мэдлэг мэдээлэл дутмагийг нь өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэн ашиг олж, иргэдийг хохироосоор байгаа хариуцлага хүлээдэггүй "ДАВАРСАН" ломбардуудыг хуулинд захирагддаг болгож, цэгцлэх цаг нь болсон байлтай.

 

СУРВАЛЖИЛСАН : П. ОЮУНСҮРЭН 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:lombardnuud gj 1 davarsan gazruudiig tsegtslex l xeregtei dee 2016-02-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?