УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ МАРГААШ БОЛНО

2016-02-05  

Улаанбаатарын өвлийн наадам гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ сарын 6-нд буюу маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болохоор товлогджээ. Наадмын үеэр урлагийн тоглолт, мөсөн шагайн харваа, уран гулгалт, тэшүүр, мэргэжлийн снөүборд, шүхрийн үзүүлэх тоглолт, мөсөн хананы авиралт зэрэг уламжлалт болон орчин үеийн спорт, биеийн тамирын олон үйл ажиллагаа зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна. Наадамд хүрэлцэн ирсэн иргэд болон жуулчид үзэж сонирхоод зогсохгүй өөрийн биеэр дээрх тэмцээнд оролцох боломжтой. Мөн нохойтой чарга, бүргэд, морь, тэмээ унан зургаа даруулах нөхцөлийг бүрдүүлж өгөх юм байна. Энэхүү наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ шинэ тутамд хөгжиж байгаа биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг иргэдэд таниулах зэрэг чухал ач холбогдолтой. Мөн цаашид Японы Саппоро, БНХАУ-ын Харбин зэрэг өвлийн хотын цас мөсний баярын нэгэн адилаар олон улсад таниулан сурталчлах өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа болгохыг зорьж байгаа юм байна.

БЭЛТГЭСЭН : П. ОЮУНСҮРЭН

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?