Айргаараа Дундговь, Булганы сайхан хоёр өрсөлддөг. Булганы Сайхан сум жилдээ 2 сая таван зуун тонн айраг боловсруулах чадалтай гэсэн тооцоог малчдын хоршоо эрхлэгч, Булганы Баяраа гэгч залуу гаргажээ. Энэ залуу жил бүрийн цагаан сарын өмнө Сайханы айргаа нийслэлчүүдэд худалдаалах ажлыг эрхэлдэг. Энэ жил гэхэд л 10 орчим тонн Сайханы айргийг борлуулж байгаагаас ганц, хоёр тонн үлдсэн гэж хэлж сууна. CONTROL.MN-ийн уншигч та айргаа авч амжаагүй бол дуулгаарай.
Л. ГАНСҮХ