Улсын төсөвт гурван тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ирэх онд 68 угалз, 75 тэх, 32 халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахуй тус бүр 10, цагаан зээр 100, шувуу 400-г агнуулж, спорт загасчлалын зориулалтаар 500 тул загас бариулахаар Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журамд тусгажээ.
ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, бусад мэргэжлийн байгууллагын саналыг харгалзан тусгай зориулалтаар агнах амьтны төлбөр, хураамжийг 30 хувь нэмэхээр болжээ.
Д.БУЯНЖАРГАЛ