ХУУРАМЧ АРХИ, ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН АВАХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

2016-02-05  

Манай улсын иргэд ОХУ-д визгүй зорчиж эхэлснээс хойш чанарын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй, тээвэрлэлтийн горим зөрчсөн хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх зөрчлүүд гарсаар байна. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Алтанбулаг боомтоор шаардлага хангахгүй 47 шил цагаан архи, 24 л дарс болон хатаасан жимс, бугын цусан бэлдмэл, хүнсний бусад бүтээгдэхүүн оруулж ирэхийг завдсаныг илрүүлж хурааж авчээ. ОХУ-д зорчиж байгаа иргэд бараа, бүтээгдэхүүний хаяг шошгыг нь сайтар шалгах, гар дээрээс, чанарын шаардлага хангахгүй хүнс, архи, согтууруулах ундаа худалдаж авахгүй байх, тусгай зөвшөөрөлгүйгээр архи, эм, биологийн идэвхит бүтээгдэхүүн импортлохгүй байхыг иргэддээ анхааруулж байна. Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба 2015 онд 34 нэрийн 368 литр дарс, 9 нэрийн 79 литр цагаан архи, уксус 968 ширхэг, Сайра нэрийн лаазалсан загас 524 ширхгийг хурааж авч эрсдэлээс сэргийлж байжээ. Мөн түргэн муудаж чанараа алдсан, эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэх хатаасан жимс, гурилан бүтээгдэхүүн, тахиа, загасны мах, бяслаг, бялуу, биологийн идэвхит бүтээгдэхүүн, эм зэргийг устгалд оруулсан. Иймээс Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба зорчигчдын хилээр нэвтрүүлж байгаа бараа, бүтээгдэхүүнд тавих хяналтаа чангатган, хүн, малын халдварт өвчин хил дамнан орж ирэхээс сэргийлж тандалтаа эрчимжүүлээд байгаа юм байна.

 

П. ОЮУНСҮРЭН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?