МСНЭ ТӨВ ШТАБЫНХАА БАЙРШИЛ БОЛОН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛАА СОЛИЛОО

2016-02-08  

Сэтгүүлчдийн гүйцэтгэх хорооны сүүлчийн хурлаар ийм шийдвэр гаргажээ. Сэтгүүлчдийн сүүлчийн их хурлаас хойш гүйцэтгэх захирлаар томилогдсон Баярмагнай ажлаас халагдах хүсэлтээ өгсөн тул түүнийг чөлөөлж, С.Алтанцэцэгийг томилжээ. П.Баярмагнайгаас ажлаа авсан тул, түүний эзэмшлийн байрнаас гарахаар болжээ. МСНЭ хотын төвд, төв штабаа нээх эрэлд мордсон байна. Шинээр томилогдсон С.Алтанцэцэгийн хувьд Монголын үндэсний телевизийн ММ агентлагаас ажил мэргэжлийн гараагаа эхэлсэн. Нэг хэсэг хугацаанд мэргэжлээ сольж, АНУ-д Монголын ЭСЯ-нд 2-р нарийн бичгийн даргын ажлыг хашиж байсан. Монгол улсын ерөнхий сайд асан Сү.Батболдын төрсөн эгч гэдгээр нь Монголын улс төрчид түүнийг сайн мэднэ. Хамгийн сүүлд төр засгийн мэдлийн МОНЦАМЭ агентлагийн ерөнхий редактораар ажиллаж байсан намтартай. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Togsoyun:Haluun bayar hurgie! 2016-02-08
Багш.:Баяр хүргэе. Сайн сэтгүүлч шүү. Бид залуухан Монгол Телевизд хамт ажиллаж байлаа. Одоо бол боловсролтой, гадаад хэлний чадвар өндөр, ажлын болоод удирдан зохион байгуулах турш****тай, хүний мөс сайтай, зөв хүнээ сонгожээ. Амжилт хүсэн ерөөе, анддаа. 2016-02-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?