ИНТЕРПОЛЫН ШУГАМААР ОЛИГАРХ ХОДОРКОВСКИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ ЭХЛЭХ НЬ

2016-02-12  

Арав гаруй жил шоронд хоригдоод дөнгөж жил гаруйн өмнө эрх чөлөөтэй болсон Ходорковскийд дахин нэгэн ял тулгажээ. Энэ тухай Оросын Мөрдөн Байцаах Хорооны албан ёсны төлөөлөгч Владимир Маркин мэдэгдлээ. Нефтийн ЮКОС компанийн ерөнхийлөгч асан Ходорковскийг Нефтьюганск хотын захирагч Владимир Петуховын амь насанд хүрсэн гэж үзэж байгаа юм байна. Петухов 1998 онд амь насаа алдсан. Ходорковскийг энэ хэргээр ял асуун Орос даяар эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд саяхан Интерполын Орос дахь салбараас Францын Лион хотод байрлах төв рүүгээ хандсан албан тоот илгээсэн тухайгаа мэдээллээ. Лион дахь төв штаб ирсэн материалыг судалж үзээд Интерполоор эрэн сурвалжлах хүмүүсийн жагсаалтад Ходорковскийг оруулах ёстой гэж Оросын тал хүлээж байна.

 

ТОЙМЧ Д.ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?