ӨНӨӨДӨР УС, НАМГАРХАГ ГАЗРЫН ДЭЛХИЙН ӨДӨР

2017-02-02  

1971 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Иран улсын Рамсар хотноо Каспийн тэнгисийн эрэгт “Ус намгархаг газрын тухай конвенц”-ийг баталсан тул энэ өдрийг Ус , намгархаг газрын дэлхийн өдөр болгон жил бүр тэмдэглэдэг уламжлал тогтжээ.

Монгол Улс 1998 онд Ус, чийг, намгархаг газрын тухай Рамсарын Конвенцид нэгдэн орсон. Энэхүү Конвенциор ус, чийг, намгархаг газар нутгийг биологийн олон янз байдлыг нийтэд нь хадгалан хамгаалах болон хүн төрөлхтний нийгмийн сайн сайхан оршин тогтнохуйд нэн чухал ач холбогдолтой экосистем гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

2016 онд Ус чийг намгархаг газрын Дэлхийн өдрийг “Ус намгархаг газар бидний ирээдүй-Тогтвортой амьжиргаа” гэсэн сэдвийн дор тэмдэглэх гэж байна.

Ирээдүйд хүн төрөлхтний ялангуяа тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад ус намгархаг газар чухал үүрэгтэйг харуулахын тулд энэ сэдвийг сонгосон.

Тэрбум гаруй хүн ус намгархаг газрын экосистемийн бүрэлдэхүүн хэсэг болон амьдарч байна. Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв нэгдэж, Рамсарын конвенцийг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. 

 

 

ЭХ СУРВАЛЖ : ЦЭНГЭГ УСНЫ НӨӨЦ, БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?