ОЙ ХАМГААЛАХ МЭДЛЭГ ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭВ

2017-02-05  

Монгол орны ойг хамгаалах чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа UN-REDD үндэсний хөтөлбөрөөс идэвхтэн гишүүдээ чадавхжуулах эрчимжүүлсэн цуврал сургалтыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.

Сургалтаар Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн багш нар, “Иргэний нийгмийн байгууллагуудын чадвахийг бэхжүүлэх төв”-ийн  мэргэжилтнүүдийн хамтарсан баг  “Төслийн менежмент”,”ТББ-ын тогтвортой байдал”, “ТББ-ын хөрөнгө босголт”, “Харилцаа холбоо” гэсэн сэдвүүдээр дөрвөн өдрийн хичээл зааж, идэвхитэй оролцогчдод гэрчилгээ гардуулав. REDD хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын ойн хомсдол доройтлын түвшинг бууруулж, нүүрс төрөгчийн хийн хуримтлалыг нэмэгдүүлснээр нь урамшуулах олон улсын шинэ механизм юм.

Монгол оронд энэ хөтөлбөрөөр ойг буруу ашигласнаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад голлон анхаарлаа хандуулж, НҮБ-ын Байгаль Орчны  хөтөлбөртэй хамтран ажиллаж байна. Монгол Улсын Засгийн Газарт үндэсний REDD хөтөлбөрийн зорилтыг танилцуулснаас гадна НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Варшавын тунхаглалын шаардлагуудтай үйл ажиллагаагаа нийцүүлэн  үр дүнд суурилсан урамшууллыг хүртэхэд туслалцаа үзүүлжээ. Үйл ажиллагаагаа 2010 оны 10-р сард REDD+ хөтөлбөрт оролцсон талуудын 16-р бага хуралд албан ёсоор танилцуулж, улс орнууд ойгоо хамгаалж, ойн тогтвортой менежментийг нэвтрүүлэн, ойн нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх шийдвэрийг баталсан.  Монгол Улсын Үндэсний REDD+ хөтөлбөрийг 2011 оны 10-р сарын 04-нд байгуулж, дөрвөн чиглэлээр ажлын хэсэг байгуулан төлөвлөгөөгөө батлаад хэрэгжүүлж байна. Энэ нь үндэсний REDD+-ийн стратегийг боловсруулж, хүлэмжийн хийн ялгарлын суурь түвшинг тогтоох, ойн үндэсний мониторингийн системийг боловсруулснаар сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх мэдээллийн сүлжээг ашиглах  чиглэлийг боловсруулжээ. Ажлынхаа гараанд ойг бүх талаар хамгаалж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар “Ойн тогтвортой хөгжил” зөвлөлийг байгуулж ажиллуулж байна. Зөвлөлд ойн нөхөрлөл, нутгийн иргэд, ТББ-уудын төлөөлөл багтсан  18 хүн оржээ. Тэд бусад идэвхтнүүд, иргэдийг мэдээллээр хангаж нэн тулгамдаж байгаа асуудлуудыг судлан гаргалаа. Түүнчлэн ой хамгаалагч иргэд, идэвхтнүүдээ чадваржуулан, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд голлон анхаарчээ. Монгол орны ойг хамгаалж нөөцийг нь бууруулахгүй байхад хий хоосон ярих биш бодит ажлуудыг иргэд олон нийт, идэвхтнүүдээр гүйцэтгүүлж үр дүнд хүргэхээр зорьж байна.

 

 

О.ХИШИГСҮРЭН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?