Фэйсбүүкийн CEO Марк Зүкэрбэрг онлайн сүрдүүлгийн улмаас Калифорни дахь гэртээ 16 бие хамгаалагчдыг хөлсөлсөн байна. Пал Алто хотын ойролцоох 10 сая долларын үнэтэй өөрийн эзэмшлийнх нь гэрийг хамгаалагчид ээлжлэн хамгаалж байгаа юм байна.
Өнгөрсөн оны 8 сард Фэйсбүүк нь өдөрт 1 тэрбум хүн тогтмол ашигладаг гэдгээр олон нийтийн сүлжээ сайтын шинэ амжилтыг эвдсэн билээ. Эх сурвалжийн мэдээлэлж байгаагаар Фэйсбүүк сайт нь хосууд, гэр бүл салалтын гол шалтгаан болдог учраас уурласан хэрэглэгчид CEO-г айлган сүрдүүлдэг бөгөөд цаашлаад түүний гэр бүлийнхэнд заналхийлдэг байна.
Ноён Зүкэрбэрг 40 наснаас доош Америкийн хамгийн баян хүн буюу 41,7 тэр бум долларын хөрөнгөтэй аж. Өөрийн гэрийн аюулгүй байдлыг хангах үүднээс тэрээр аль хэдийн 30 сая доллар зарцуулсан байна.