"ХАДГАА ДЭЭДЭЛЬЕ, БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” УРИАЛГЫГ ГАРГАЛАА

2017-03-06  

Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл хамтран уриалга гаргалаа. Уг уриалгад:

“Монголчууд бид байгаль орчноо хамгаалах уламжлалт ёс заншил, амьдралын хэв маягтай ард түмэн билээ. Гэвч эртнээс нааш хүндэтгэлийн зан үйлд л хэрэглэж ирсэнхадгийг эрхэмлэх явдал сүүлийн үед алдагдсанаас мод, овоо, гүүр, хашаа зэрэгт хадаг уяж, улмаар энэ нь ой мод, ургамлыг гэмтээх, орчныг бохирдуулах нэг хүчин зүйл болж байна.

Иймд иргэд, сүсэгтэн олон та бүхнийг байгалиа хамгаалж уламжлалт бус, хуулиар хориглосон арга хэлбэрээр ёс үйлдэж, аливаа хэлбэрээр эх дэлхийдээ гэм хор учруулахгүй байхыг уриалж байна” гэжээ.

Монголчууд шинийн 15-нд багтаан тухайн жилийнхээ засал, номыг хийлгэдэг уламжлалтай. Энэ хугацаанд хадаг хэрэглэхтэй холбоотой орчныг бохирдуулах, мод ургамал гэмтээх үйлдлүүд хамгийн ихээр гардаг байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ZOCHIN:hadag ug ni ih deedelh ystoi getel humuuus dandaa huduu gadaa modond uyad orhison bh ymaaaa 2017-03-06
dondog:hadag modond uyad orhison bhad ter mod amisg****gui boldog gesen shuuu 2017-03-06
burmaa emee:deedeldeg hadgaa end tendgui hayhaa boliocheee huuhduuud mine 2017-03-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?