ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨРТЭЙ БОЛОХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭНЭ

2017-03-07  

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах ажлыг улс даяар зохион байгуулах асуудлыг хэлэлцэнэ.

Дэлхий дахинд тохиолдож буй байгалийн аюулт үзэгдлээс газар хөдлөлт нь урьдчилан таамаглах боломжгүй, гэнэт богино хугацаанд тохиолдож, хүний амь нас, эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд их хэмжээний хохирол учруулж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх гамшиг юм.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 55.4 хувь нь газар хөдлөлийн 7-8 баллын ангилалд, 9 ба түүнээс дээш баллын ангилалд 19.6 хувь нь хамрагдаж байна.

Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаагаар манай улсын нийт хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, 12 сум, суурин газар нь газар хөдлөлтийн 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн чичирхийллийн бүс нутагт оршиж байна. Эдгээр хот сууринд нийт хүн амын 85 гаруй хувь нь амьдарч байна.

Уг өдөртэй болсноор төрийн байгууллага болон гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, ард иргэдийг оролцуулан үндэсний хэмжээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийх, хүн амын дунд аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулах, өөрийгөө хамгаалах дадлыг хэвшүүлэх, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний бага хурлыг хийх, баримтат кино үзүүлэх, хүүхэд, багачууд, залуучуудад зориулан танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэх зэргээр олон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх нөхцөл бүрдэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
СЭЛЭНГЭЭ:ДЭМЖИЖ БАЙНА. МАНАЙХ ГАМШИГИЙН ҮЕД АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙХ ХЭРЭГТЭЙ. ЧАНАРГҮЙ ОЛОН БАРИЛГА БАРИГДАЖ БАЙГАА. 2017-03-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?