MONGOLZ БАГИЙНХАНД МОНГОЛ ДАХЬ АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ТАТГАЛЗСАН ХАРИУ ӨГЧЭЭ

2016-02-23  

“EM Taipei“ тэмцээнийг аваргалсан MongolZ багийнхан энэ долоо хоногийн сүүлээр АНУ-д эхлэх “MLG Columbus”  тэмцээнд оролцох эрхийн эзэд болсон юм. Монгол улсаа төлөөлөн цахим спортын тэмцээнд амжилт гаргаж, Ази тивийн аварга болсон тэдэнд Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас хоёр ч удаагаа татгалзсан хариу өгчээ. Татгалзсан хариунд :

“Цагаачлалын бус виз мэдүүлсэн хэдий ч нийтлэг тавигддаг үндсэн шалгуур болох эх орондоо зайлшгүй буцаж ирэх шалтгаантай гэдгээ баталж чадаагүй“ гэх үндэслэлээр татгалзсан хариу өгсөн байна. MongolZ багийнхан АНУ-д болох “MLG Columbus” тэмцээнд оролцохоос гадна Польш улсад зохиогдох тэмцээнд оролцохоор төлөвлөсөн байжээ. Ази тивээ төлөөлөн оролцож байгаа тэдэнд визний асуудал тулгараад байгаа ажээ.

 

Т. ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?