"УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭС ИРГЭД ХӨДӨЛМӨРЧДИЙН ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ ЭРХИЙГ НОЦТОЙ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮЗЛЭЭ"

2016-02-23  

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/337 тоот үйлдвэрчний эвлэлийн “Татварын суутгалыг зогсоох тухай” албан бичгийг үндэслэн нийслэлийн харьяа эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн ҮЭ-ийн гишүүдийн татвар зогссонтой холбоотой асуудлаар эрүүл мэнд, боловсрол, нийслэлийн ҮЭ-ийнхэн шүүхдэж бүтэн жилийн турш 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж явсаар 2016.02.22-ны өдөр Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимаас дээрх албан шийдвэрийг эцсийн байдлаар хүчингүй болголоо. Нийслэлийн Засаг даргын орлогч нь :

-Үйлдвэрчний эвлэлийн гишүүн татвараа өөрийн цалин хөлснөөс хэрхэн хураалгах асуудал нь хөдөлмөрийн харилцааны чухал баримт болох хамтын гэрээгээр тохиролцсоны дагуу гишүүдийн татварыг өөрсдийнх нь зөвшөөрснөөр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд цалингаас бэлэн бусаар суутган авдаг дээрх харилцаанд хөндлөнгөөс оролцож, өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн,

 -2015 оны 2 сараас 2016 оны 2 сар хүртэлх дээрх хугацаанд эрх ашиг нь зөрчигдсөн олон эмч, эмнэлгийн ажилтнууд, багш болоод ус сувгийн удирдах газар гэх зэрэг олон байгууллагын нийт 31519 ажилтны ҮЭ-ийн анхан шатны 398 хороо, зөвлөл, салбарын холбоодоос гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрх ашгийг явуулдаг олон үйл ажиллагаа тасарч үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд ихээхэн хохирол учруулсан байна.

Энэ хугацаанд ажлаас үндэслэлгүй халагдсан эмч, багш зэрэг хүмүүст өмгөөллийн туслалцаа үзүүлэх, тэтгэмж, хууль эрх зүйн сургалт, хамтын тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зэрэг олон арван үйл ажиллагаа тасарсан байна. 

ҮЭ-ийн байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар “Хамтын гэрээгээр нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон хөдөлмөрийн тухай хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг 2 тал тохиролцож зохицуулах, мөн хуульд зааснаар Хамтын гэрээгээрээ ҮЭ, түүний ажилтан сонгуультнаас үйл ажиллагааг явуулах нөхцөл бололцоог хангах, энэ хүрээнд гишүүдээс татварыг бэлэн бусаар хураах асуудлыг ажилтны зөвшөөрлийн үндсэн дээр суутган авч байгаа нь хууль зөрчөөгүй, эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх үндсэн нөхцөл гэж Улсын дээд шүүх үзлээ. Ийнхүү Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан нэр бүхий орлогч дээрх чиглэлийг гаргаснаараа Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар зүйл буюу хамтын гэрээг хэрэгжүүлэх явцад төрийн байгууллага, албан тушаалтнаас талуудын хууль ёсны эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар саад учруулсан гэж дүгнэж ҮЭ-ийн холбоодын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ. Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-ийн холбоод дээрх хууль ёсны бус шийдвэрийн улмаас учирсан хохирлоо нэгтгэн нэхэмжлэх болсноо мэдэгдэв. 

Б. ЦЭБЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?