"ЯАРМАГИЙН ШИНЭ ГҮҮР БАРИХ, ХУУЧИН ГҮҮРИЙГ ЗАСВАРЛАХ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2017-03-28  

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд зам гүүрийн ажлын бэлтгэл болох технологийн дагуу тухайн орчны мод, бургасыг чөлөөлөх газар шорооны ажил хийгдэж байна.

Уг төсөл нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу батлагдсан ерөнхий үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа тул хууль бусаар мод, бургасыг тайрч байна гэсэн мэдээлэл ташаа болно. Энэ асуудлаар гүйцэтгэгч аж ахуйн нэгжид шаардлага тавьж, бүтээн байгуулалтын ажлын мэдээлэл бүхий самбарыг байрлуулж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байх шаардлага тавьлаа. Нийслэлийн нутаг дэвсгэр, ногоон бүсэд үйлдэгдэж буй байгаль орчны эсрэг аливаа хэрэг, зөрчлийн мэдээ, мэдээллийг тогтмол хүргэж ажилладаг иргэддээ талархал илэрхийлж, энэ төрлийн мэдээллийг нийслэлийн  Байгаль орчны газрын 323780 дугаарын утсаар ирүүлж байхыг уриалж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?