ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ ХҮМҮҮСИЙН ГЭРИЙН АЖИЛ ХИЙХЭД ЗАРЦУУЛДАГ ЦАГ

2016-02-24  

Дэлхий дээрх эрэгтэй, эмэгтэй хүмүүс харьцангуй өөр зүйлсийг хийж өдрийг өнгөрүүлдэг. Эрэгтэйчүүд ажил хийж мөнгө олох тал дээр илүү их цаг зарцуулдаг бол эмэгтэйчүүд хоол хийх, гэр цэвэрлэх, хүүхэд асрах гэх мэт цалингүй ажил хийдэг.

Эмэгтэйчүүд дунджаар 4.5 цаг хүнс цуглуулах, хүүхэд асрах, хувцас угаах гэх мэт цалингүй ажлыг хийдэг бөгөөд энэ нь эрэгтэйчүүдийн гэрийн ажилд зарцуулаг цагаас хоёр дахин их тоо юм. Эрэгтэйчүүд нэлээдгүй их цаг цалинтай ажил болон ТВ үзэх, спортоор хичээллэх юм уу найзуудтайгаа гадуур зугаалах гэх мэт зүйлсийг хийдэг байна.

Гэвч Скандинавын орнуудын эрчүүд, эмэгтэйчүүдээсээ илүү их цагийг гэрийн ажил хийхэд зарцуулдаг. Харин Энэтхэг, Мексик, Турк, Японд эсрэгээрээ эрчүүд бага гэрийн ажил хийдэг. Норвегийн эмэгтэйчүүд өдөр 3.5 цаг цалингүй ажил хийдэг бол эрчүүд мөн адил 3 цаг зарцуулдаг байна. Энэтхэг улсын эмэгтэйчүүд  өдрийн 6 цаг гэрийн ажил хийдэг бол эрэгтэйчүүд нь нэг цаг ч хүрдэхгүй хугацааг зарцуулдаг юм байна. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?