6-Р САРЫН 15 ХҮРТЭЛ ЗАГАС АГНАХЫГ ХОРИГЛОНО

2017-04-04  

Амьтны тухай хуульд заасны дагуу жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ээс зургадугаар сарын 15-ы өдрийг хүртэл загас барихыг хориглосон байдаг билээ.

 Энэ үеэр загасны үржлийн  оргил үе байдаг бөгөөд хоёр сарын хугацаанд загас нь 20 дахин үрждэг юм байна.

Манай оронд 11 овгийн 36 төрөл, 70 гаруй зүйлсийн загас бий. Эдгээрийн 30-аад нь агнуурын загас бөгөөд Хойд мөсөн далай, Номхон далай болон Төв Азийн гадагш урсгалгүй гол, нуурын ай саваар тархсан байдаг.

2016 онд манай оронд 10 мянга гаруй загасыг ахуйн зориулалтаар агнасан байна.

Иймээс хуульд заасан хугацааг дуустал загас агнахгүй, зарахгүй байхыг Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-ийн Монгол дахь салбараас уриаллаа.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЯДАМАА:manaihan zagasnii durs sain gj ih agnadag bolison deer shuu amitan urjig l dee 2017-04-04
ZOCHIN:nuutsaar agnahiig zawdsan huniig medeeleh hergtei 2017-04-04
ZOCHIN:manaihan ihenh zagasaaa agnaad duusgaj bgaa daaa 2017-04-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?